
Сошиалд нэгэн хөгжилтэй ч юм шиг сонирхолтой үзэл бодлын 3өрчилдөөн үүсэж олон охид эмэгтэйчүүдийн дургүйцлийг хөдөлгөөд амжжээ. Учир юу вэ гэвэл нэгэн залуу сошиал хуудаснаа – малын гэдэс арилгаад янзлах хэмжээний болчхоод бэр болно гэж гуцаж байгаач охидоо!
Хэмээн бичиж байсан нь сошиалд түгэж ахимаг насныхан үүнийг нь дэмжиж, залуу охид харин эсрэг байр суурьтай биднийг зүгээр гэдэсээр л хэмжүүр тавьж үнэлээд байгаа юмуу хэмээн нэгийгээ vзжээ. Харин энэ асуудал дээр тэдний төлөөлөл болж нэгэн ухаалаг бүсгүй сэтгэгдлээ хуваалцсан нь олон хүмүүсд таалагджээ.
– Өнөөдөр сайхан цэвэрлэсэн, ц.у.с ц.у.т.г.а.с.а.н гэдэс авч чаналаа. Шөлөнд нь хөц будаа хаяаад, найзуудаа дуудаад сайхан шөл уулаа. Үнэ нь шалихгүй юмоо, хоёр чанахаар нь 20 мянгаар гэрт хүргээд ирж байна. Маргааш цэвэрлэгч ирээд цэвэрлэх хойно гээд аяга тавгаа орхичхоод, найзуудтайгаа ярилцаж, инээлдэж суусаар шөнө болчихлоо.
Хувцасны шүүгээнд өглөө яарсандаа шидсэн хэдэн хувцас харагдана. Би чинь манай нийгмийн хэмжүүрээр ажилгүй, залхуу, есөн эрдэмгүй эмэгтэй бөгөөд тэрүүгээрээ бүр бахархдаг 🤪 болохоор маргааш цэгцлье гэж бодон орондоо орсоноо шөнө zoom хуралтайгаа санаад, хурлын бэлтгэлээ хийчхээд, пост бичин сууна. Ажил, төсөл, сургалт байвал таслахгүй, орхигдуулахгүй.
Үргэлжид суралцаж, сайжрахыг хичээдэг. Саяхан Малайз дах төсөл дээр зөвлөх үйлчилгээ үзүүллээ. Цагийн үнэлгээ маань 135$-оор тооцогдсон байна. Ийм үнэлгээтэй болоход хэдэн сургууль төгсөж, олон шөнө нойргүй хонож, мэдрэлийн ядаргаанд ортлоо сурж, ажилласан. Тиймээс сардаа тавин цаг ч ажилласан, таван цаг ч ажилласан, цаг хугацаагаа өөрийн чадварын хэмжээнд үнэлдэг.
Нойргүй ажиллах үе байдаг тул өдөр амарч, хүнээр гэрээ цэвэрлүүлж, ихэнхидээ гадуур хооллохдоо санаа зовдоггүй. Хүн чаддаг, дуртайгаа хийгээд, чадахгүйгээ чаддагаар нь хийлгэчих хэрэгтэй. Чи цагт 100 мянгыг олдог бол тэр ажлаа л хий. Цагийн 20К ажлыг өөр хүнээр хийлгэж болвол хийлгээд, 100К-ээ ол.
жич: Ямар ч эрэгтэй/эмэгтэй хүнд хоол бэлдэх, хог цэвэрлэх, малын гэдэс арилгах, машин засахаас илүү аз жаргал нь, амралт нь, аз жаргалтай эхнэр нөхөр нь илүү хэрэгтэй шүү. Бусдыг нь удахгүй робот хийчихнэ дөө.
Өө тэгээд л ганц юм биччихээр хэн нэгэн ямаа нь уянгалаад ороод ирнэ. – Чи цэвэрлэгчийн ажлыг мууллаа л гэнэ – Хар ажил хамгийн сайхан ухааны юм ярина – Өөрөө илүү олдог байж цэвэрлэгчдээ нэмээд өгчиж байгаач ч гэх шиг… Бүр нэг халамжийн сэтгэхүйтэй, rуйлrачин зантай, өрөвдөх д0нтой.
Нээг л их хүн өрөвдөж энэрсэн улс, хyдлаа өрөвч царайлж өөрсдийгөө сайн хүн гэж мэдрэх гэсэн ядмаг аргатай. Сайн ажиллаад, илүү үр дүн үзүүлвэл тип өгч урамшуулдаг соёлыг бүр rуйлrачинд зоос шиддэг бүдүүлэг зан шиг гутаацан. Хүн ер нь юу ч хийдэг бай өөрөө амьдрах чадвартай бол илүү мөнгө авах ч үгүй. Манайхаас өөр оронд цэвэрлэгч, засварчинд өрөBдөж мөнгө өгвөл д0р0мжл0л шүү! гэжээ.
Ингээд сүүлд нь хонины гэдэстэй холбоотой хөгжилтэй паянг дэлгэвэл: Хонины гэдэс арилгаж байсан хотоос ирсэн шинэхэн бэрээ хадам ээж нь: Наад түмпэнгээ аваад 3aйлдаа гэж хэлжээ. Орж ирэхгүй удхаар нь гараад хартал түмпэнгээ бариад у.й.л.а.а.д зогсож байжээ. Хөөрхий минь юу гаа мэдхэв дээ буруугаар л ойлгож дээ.