Монголын нэгэн сайхан эмэгтэй, залуухан шинэхэн ээж Анударь хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй өөрийн цахим хуудаснаа төрөлт гэдэг ямар хэцүү зүйл, ямар их золиос шаардаж, тэвчээр гаргаж байж энэ бүхний ард гардагийг, эмэгтэй хүнийг хүндэлдэггүй эрчүүд ямар мyyхай санагддагийг ний нуугүй бичжээ…
Намайг төрөх гээд орон дээр гартал өөдөөс харсан орон дээр үеийн охин яг дүлэлт өгөөд төрж байсан. Бид 2 шөнөжин зэргэлдээ өрөөнд ё0лолдсон 2 л доо. Тэр охинг төрүүлээд намайг төрүүлнэ гэсэн болохоор би төрөхөө хүлээж тэр төмөр орыг санжтал ё0лж, салагнасан.
Тэр охин шvдээ зуун дvлж байсан ч эмч нар 0рил0лд00д л ахиад дvл, дvлээчээ, хүүхэд чинь бvтлээ, дvлээдхээч, миний охин ахиад ганц л хүчтэй дүл гээд л байсан. Хөөрхий минь сульдаж унатлаа дvлсэн… Тэгсэн эх баригч заза хүүхэд бvтэхнээ, х.а.й.ч аваад ир гээд , хярзанг чинь хайчиллаа шүү хүүхэд чинь бvтлээ гээд нvдэн дээр маань эмэгтэйн доод хэсгийг х.а.й.ч.и.л.с.а.н.
Удалгүй хүүхэд уйлах сонсогдоод эмч 2500 гр охин байна гэж хэлсэндээ. Дараа нь миний ээлж ирж эхогоор харахад 3900 гр гэж хэлсэн толгойд бодогдож, би ч бас xайчлyyлах байхдаа, хүүхдээ гаргаж л байвал яасан ч яахав гэж бодсон. Азаар би гайгүй өнгөрсөөн.
Хэдхэн 0ёд0л л тавиулсан. Тэгэхдээ оёдол тавихдаа 0гт мэдээ алдyyлалт хийдэггүй юм билээ. А.p.ь.с м.а.х.а.н заBсар зүү утас гүйж байгаа нь час час гээд мэдэгддэг юм билээ. Би жирэмсэн болоод 16 кг жин нэмсэн. Төрөөд одоог болтол 24 кг жин хассан байна. Өмнө нь надад байсан ганц зүйл болох бөгс маань дvлээд хий нь гардаг юм уу гэмээр юу ч үгүй болсон.
Хөх жижиг том болж, сүү эвлээд асгардаг учраас хувцаснууд маань үргэлж толботой явах болсон. Үс туг тугаараа унаж хуйх нь гялайдаг болсон. Өмнө нь хэзээ ч хорхойтож байгаагүй шүднүүд бүгд цоорч баруун талаараа огт зажлахаа больсон. Нүдний хараа огцом муудаж шөнийн цагаар юу ч харахаа байсан. Ядаргаанд орж м.y.y.ж.и.р.ч унасан. Гар хөлийн шүрмэс байнга татдаг болсон. Шөнө бүтэн нойртой хонох гэдгийг мартсан.
Тэгэхдээ юу гээч… Миний амьдралдаа хийсэн хамгийн сайхан, зөв, хэзээч харамсахгүй үйлдэл бол төрөлт. Миний хүү бол Гайхамшиг. Хэцүү байсан ч хүүгээ хараад сэтгэл тэнийж, хамаг ядаргаа гардаг. Хэсэгхэн унтах төдийд нь санаж зургийг нь үзэж, сэрэхийг нь хүлээдэг. Би ээж болсондоо хязгааргүй их баярлаж бахархдаг.
Төрөх эмнэлэгт хагалгаагаар төрөөд томоос том оёдолтой хирнээ бөгтийж, атийгаад ч хамаагүй хүүхдээ хөхүүлж, тэвэрч холхих ээжүүд байдаг. Хөхний толгой нь хагараад ц.у.с гоожиж байхад хүүхдээ хөхүүлээд у.й.л.а.а.д суудаг ээжүүд байдаг. Олон сар тээсэн үрээ а.л.д.а.а.д у.х.а.а.н.а.а алдсан ээжүүд ч байдаг. Тэд бүгд энэ бүхнийг даваад гардаг.
Эмэгтэй хүн төрөхдөө эрэгтэй хvний төмcгийг тасралтгүй 40 удаа ц.0.х.и.х, 57 яс зэрэг хуrаpаxтай ижил хэмжээний ө.в.д.ө.л.т мэдэрдэг. Тэгсэнч тэсдэг, тэссээр ч ирсэн. Ийм аугаа хүмүүсийг төрсний дараа хямралд ороод у.й.л.а.х төдийд л ямар эмзэг юм, хүний гаргадаггүй юм гаргаа юу, төрдөггүй хүн төрсөн биш, гайгүй ш дээ юухан байхав дvлээд л гаргана, би эмэгтэй байсан бол хэд л бол хэд төрнө гэж хэлэх үнэхээр бvдvvлэг хэрэг гэж боддог.
Бүхэл бүтэн хүн ургуулсан биеийг г00чилж г0лж шилдэг эрэгтэйчүүдийг v3эн я.д.д..аг. Хүүхэд бүрэлдэхээс төрөх хүртэлх асар их бартаа, үе шатыг даван туулж өөрөөр нь овоглон нэрийг нь залгахаар ирсэн үрээ нууж хааж өөр хvvхэнрvv шvлэнгэртдэг залуусаас и.ч.д.э.г. Ийм их золиос гаргасан эмэгтэйг, эхнэрээ хүндэлж, өрөвддөггүй нөхрүүдийг гайхдаг.
Урд өмнө нь нэг ч удаа харж байгаагүй хүүхэд чинь бүтэх гээд байна эрхтэнг чинь х.а.йч.и.л.л.а.а гэвэл хэдэн эрэгтэй зөвшөөрөх вэ?, энэ 10кг ачааг 10 сарын турш биеэсээ огт салгалгүй авч яв гэвэл хэн чадах вэ?, зогсоо зайгүй э.м.з.э.г газарлуу чинь ц.0.x.и.ж., 50 гаруй я.с чинь х.у.г.а.р.ч байхад зүрхний бичлэг залгаж байна огт хөдлөхгүй шүү гээд 30 минутаар цаг болгон хэвтүүлвэл яах вэ? үнэхээр төсөөлөхөд бэрх байгаа биз.
Дэлхий ертөнц яаж ч хувьссан бай, яаж ч хөгжсөн бай чиний үр удмыг бүтээж өгөх техник технологи гэж хараахан гарахгүй л болов уу!!! Тиймээс эмэгтэй хүн бол гайхамшиг юм. Ээжийгээ, эхнэрээ, эмэгтэй дүүгээ хүндлээрэй. Чадахгүй бол өөрийн эсүүдээ өөрөө хариуцаж хариуцлагатай байгаарай. Баярлалаа