Home Дотоод мэдээ УИХ-н гишүүн асан Г.Уянга төсвийн мөнгө yйлдaггvй талаар бодит фактыг олон нийтэд дэлгэлээ…

УИХ-н гишүүн асан Г.Уянга төсвийн мөнгө yйлдaггvй талаар бодит фактыг олон нийтэд дэлгэлээ…

8 second read
0
0
494

УИХ-н гишүүн асан Г.Уянга өөрийн цахим хуудаснаа төсвийн мөнгө yйлдaггvй учраас заавал өндөр өртөгтэйгээр гаднаас худалдан авдаг хамгаалалтын хувцасны талаар ингэж бичжээ:

Уг нь нүүрээ будчихсан их л цоглог хүүхнүүд өглөө эрт кофе уухаар болзсон юмсан, кофе уунгаа 2лаа у.й.л.ж унжаад халтар салфетка “үйлдвэрлэж” бүүр халтартаж гүйцлээ…

Яагаад гэж үү…?! EXCLUSIVE үйлдвэрээр оронгуут шатнаас нь эхлээд үйлдвэрийн байр тэр чигтээ хамгаалалтын цагаан хувцас, дэлгүүрийн арын өрөөнүүд нүд эргэх зайгүй хураалгаатай хамгаалалтын хувцас! Хэн ч харсан “Яана даа…!!!” гэж халагламаар. Үнэхээр сэтгэл өвдмөөр!

Үүнийг харсан би хэд хоног хямарч гүйцээд өглөө найзыгаа кофенд урьж “Энэ их овоолгоо яах гэж байгаа юм бэ дээ, чи минь?! Хэн авна гэж үйлдвэрлэсэн хүн бэ, одоо тэгээд юу бодож сууна даа…?!” гээд асуух төдийд Маяа маань асгаруулж орхилоо, би ч дагаад yйлчихав… 🥺😢😩

Яагаад EXCLUSIVE-н хамгаалалтын хувцсыг 10 000₮-өөр худалдан авахгүй байна вэ?! Маяа энэ хувцаснаасаа ашиг хийхгүй, өртгөөр нь худалдахаар шийджээ.

ЭМЯ энэ хувцсаа хэдэн төгрөгөөр худалдан авч байгааг харах гээд шилэн данс ухаж үзсэн ч тодорхой мэдээлэл байсангүй, танил эмнэлгүүдээс сураглаж үзвэл хамгийн багадаа 20000₮-өөр худалдаж авдаг юм байна. Даан ч дээ, төсвийн мөнгө yйлдаггүй учраас уу?!

Маяагийн ганц алдаа: Тэр хүмүүст шагналын хувь өгдөггүй, өгдөг хүн биш! Харин тэр хаана ч байхгүй хямдаар нийлүүлье гэж байна! Ийм шударга зарчим л энэ нийгэмд амьдрах ямар ч боломжгүй болжээ!

Энэ хүүхэн Монголдоо ганц массын оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа. Эмнэлгийн хувцас үйлдвэрлэх эрхтэй 2 хон үйлдвэрийн нэг! Төсөвт хэмнэлттэй гээд ариутгаж олон удаа хэрэглэж болдгийг нь ч үйлдвэрлэлээ. Гэтэл цор ганц массын оёдлын үйлдвэр нүдэн дээр чинь дампуурч байна! Гэтэл гаднаас өндөр үнэтэй шахаа нийлүүлсээр!

Түүний хань хамгаалалтын цагаан хувцсаа үйлдвэрлэсээр, бас энэ хувцсан дундаа а.м.ь.с.г.а.л х.у.р.а.а.с.а.н юм…! 😢

Даан ч дээ, яагаад бид ийм юм бэ?! Бид хоёрын халтартталаа yйлсан шалтгаан ердөө л энэ! Гэхдээ бид зүгээр yйлж суудаг хүүхнүүд биш!…

Та нар цөөхнөөр ч хамаагүй худалдаж аваарай! Маяагийн утас 88119179 Цагаан хувцсыг нь биш юм аа гэхэд үйлдвэрлэсэн өдөр тутмын хувцсыг нь худалдан авч дэмжээрэй, хаа ч байхгүй хямд үнэтэй шүү!

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…