Home Дотоод мэдээ NB&SALLY ток шоу нэвтрүүлгийн хөтлөгч Нямбаяр долларын САЯТАН болсноо зарлажээ…

NB&SALLY ток шоу нэвтрүүлгийн хөтлөгч Нямбаяр долларын САЯТАН болсноо зарлажээ…

4 second read
0
0
2,771

Хамгийн анх “ҮНЭН ҮҮ” ток шоугаараа гарч ирж үзэгч олондоо танигдсан хөтлөгч Нямбаяр сүүлд дуучин Сэрчмаатай хамтарсан маш өндөр хандалттай NB & SALLY цэнгээнт ток шоу нэвтрүүлгээрээ эргэн ирж эрчийг аваад байсан билээ.

Тэгвэл тэрээр сошиалд чамгүй идэвхитэй нэгэн ба олон тооны дагагчтайгаас гадна асуудлын голыг нь яг л олоод хэлчихдэг талтай. Ингээд түүний ойрын үеийн сонин сайхан, нийгмийн талаарх бодлыг хүргэж байна.

– “Замын-Үүд хил хаагдсан. Бараа орж ирэхгүй бүх юмны үнэ өсөж байна. Гэхдээ вагон явж байгаа. Вагоны тоогоо нэмээд өдөр шөнөгүй боломжоороо бараагаа татаачээ! Монгол явах ачааг заавал Эрээн гэхгүй өөр хот, зөрлөг дээр хүлээж аваад вагонд ачих ажлыг Хятад талтай тохироод хийж болно доо.

Ямар Ангараг дээрээс шороо аваад ир гэсэн биш дээ. Гурван сая хүний хэрэгцээг хангаж ачаа бараа татаж чадахгүй байгаа бол одоо юу гэж хэлэх вэ дээ! Түр хууль гаргаад тодорхой бараа таваарт татвар авахгүй байсан ч яахав дээ. Юмны үнэ өсөхгүй, ард иргэдийн нуруу тэнэгэр байвал болдог хорвоо юм биш үү? ” гэжээ.

Үүнээс гадна тэрээр залуу насны дурсамжаа хуваалцаж мөн өвлөгдөж ирсэн эртний үнэт зоосны ачаар долларын саятан болсон гэдгээ зарлажээ.

– Би 3 дугаар ангиасаа л олны танил байлаа.Цорын ганц байсан ТВ-ээр Сониучхан, Хөгжилтэй дуран нэвтрүүлэг 5 жил тасралтгүй хөтөлж, Монголын радиогоор нэвтрүүлэг уншиж, ням гаригт 16.10 хүүхдийн кинонд дуу оруулж, сардаа багшийн хэмжээний цалин авч, Хүүхдийн ордон, Найрамдал зуслангаар гэр хийж, оюутан болоод анхны фм радиод хөтлөгч, найруулагч хийж, 21 насандаа өөрийн фм радиогоо байгуулж үхрийн хошного долоохоос бусдыг хийж явлаа. Одоо мөрөөдөж байсан энтертайнмент зүйлээ хийгээд тун удахгүй дэлгэх гээд л гүйгээд байна 🙂

 

Манай өвөөгийн аавд нь Монголд үлэг гүрвэлийн малтлага хийж байсан гадаад хүн өгсөн гэсэн гээд аав надад өгсөн зоос Английн гуравдугаар Эдвард хаан 1343 онд гаргаж байсан ховор зоос болж таараад…Дуудлага худалдаагаар 6.8 сая доллараар зарагдлаа. Буурлын буян

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…