
Бурханы элч байдаг юм. Бас буцаад явдаг юм. 1914 онд төрсөн 103-настай гудамжинд суудаг Добри өвөөг мэдэхгүй хүн ховор биз. Добри өвөө Болгарын Байлова тосгонд амьдардаг байсан бөгөөд өвөл зунгүй ганц хувцастай мэт зузаалж нимгэлдэггүй, эртний загварын арьсан зузаан гутлаа ер солихгүй Софи хотын Гэгээн Александр Невскийн чөлөөнд байнга сууж байдаг байсан юм.
Өдөр бүр үүрийн гэгээтэй уралдан Софи хотруу амьдардаг тосгоноосоо 10 км замаар гэлдрэнхэн ирдэг байлаа. 103 настай ядарсан өвөө жинхэнэ бурхан байсаныг хожуу ч гэсэн Болгар битгий хэл дэлхий дахинаараа мэдсэн юм. Бид ихэнхдээ хүмүүсийг гадаад төрхөөр нь дүгнэдэг ч энэ нь эсрэгээрээ байх нь их.
104 насалсан энэ өвгөн зарим хүнд халтар, бохир, арчаагүй харагддаг байсан биз. Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ түүний өрөвч сэтгэл, даруу дөлгөөн зан чанар бусдын төлөө цохилдог зүрх сэтгэлийн дэргэд шижир алтан гулдмай юу ч биш. Өмсөх хувцас муутай, маш муу хооллодог өвөө үнэндээ 40 000 евро цуглуулсан асар их хөрөнгөтэй хүн байв.
Анх өвгөнийг 99 настай байхад 2010 онд баримтат кино хийж байсан Сэтгүүлч хараад, ийм өндөр настай хүн гудамжинд яагаад өдөржин суун, даарч халууцаж байдгийг ойлгоогүй ч, учрыг ажиглан сонирхсоор олон зүйл олж харсан байлаа. Добри өвөөгийн сарын тэтгэмж 100 евро бөгөөд, түүнээсээ багаханыг ердөө жимс талханд л үрдэг байж.
Харин өвөө өөрийн мөнгөө орлого багатай айлын хүүхдүүд хүмүүждэг цэцэрлэгийг шим тэжээлтэй хоолоор хангах, бас дулаахан байлгахад ,мөн орон гэргүй хүн даарч, ядарч байвал тусалдаг, өвдөж шаналан хэвтээд эмчилгээ авч чадахгүй хэн байна эмчлүүлэх зардлыг гаргадаг, бөгөөд үүнийгээ ХЭНД ч хэзээч хэлж үзээгүй гэнэ.
Добри өвөө өөрийнхөө халуун хайр шингээсэн асар их мөнгийг ядарч зүдэрсэн бүхэнд, ялангуяа хүүхдүүдэд зориулдагийг сэтгүүлч дор нь олж мэджээ. Өвөө маш гайхамшигтай сонин зантай. Хэн нэгэнд туслахдаа ихэнхидээ өөрийгөө мэдэгдэж хэлэхийг яардаггүй, бүр хэлдэг ч үгүй. Би чамд тусаллаа гэж хүмүүст мэдэгдэхгүйг хичээдэг. Ийм ч учраас өвөөгийн тусламжийг хүртсэн хэн нэгэн “бурхан ” тусласан мэт хэнийг нь ч мэдэлгүй өнгөрдөг тохиолдол зөндөө гарсан байв. Ингэж амьдарсаар Добри өвөө 2000 онд өөрийн бүх хөрөнгийг улсдаа хандивласан байна. Түүний хөрөнгөөр Болгарын эртний алдарт сүм засварлагдсан байгаам.
Гэхдээ түүний хандивын их мөнгө ганцхан сүмээр тогтоогүй бөгөөд, хэд хэдэн жилийн зайтайгаар хуучны сүмүүдэд хандив өгч, дараа нь нэгэн сүмийн ивээл дор амьдарч байлаа. Добри өвөө дэлхийн нэгдүгээр дайнд аавыгаа алдсан ба, ээж, дүү нартайгаа хамт өссөн гэнэ. Сайхан сэтгэлтэй өвөө маань насаараа тариачны эгэл даруу амьдарлаар амьдарч, гэргий хүүхдүүдтэйгээ өөрийнхөөрөө аз жаргалтай амьдарч байна хэмээн боддог байж.
Гэвч дэлхийн хоёрдугаар дайны бөмбөгдөлтөнд София хот өртөх үеэр Добри өвөө минь ид насандаа байлаа. Гайт бөмбөгдөлтийн үеэр хайрт гэргийгээ хоёр хүүхдийнхээ хамтаар алдаж өгүүлшгүй ихээр шаналан гунихарсан ч тэднийхээ хойноос ү.х.э.ж болохгүй шалтгаан нь үлдсэн 2 хүүхэд нь байжээ.
Иймээс нулимсаа залгин, тэвчиж, үлдсэн үрсээ хайрлан өсгөсөн гэдэг. Ингээд бүр хөгширсөн хойноо ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ амьдрах замыг сонгож, тэтгэврийн мөнгөө ч өөрөөсөө харамлан цуглуулж, мөн амьдрал хангалуун хүмүүс ихтэй байж болох газруудаар гуйлга гуйж эхэлсэн байдаг. Хачирхалтай нь Добри өвөө цуглуулсан мөнгөнийхөө нэг ч центийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулдаггүй. Бусдын төлөө үнэнчээр ажиллаж байсан гэмээр. Түүний тусалсан хүүхдүүд, том хүмүүсийг тоолж барамгүй их. Жишээ нь асрамжийн газруудын хэрэглээний төлбөрийг тэрээр төлдөг байсан юм.
Мөн аялал жуулчлалын оргил үеэр хөөрхий өвөө халуунд, ч хүйтэнд ч бороонд ч, тэсвэртэйгээр гудамжиндаа байж байгаад 50,000 доллар цуглуулж чадсан юм. Хямдхан жимс, талх сүүхэнээр хооллодог өвөө хувцсаа ч сольж өөрчилдөггүй өдөр бүр гадаа амьдарч шөнө сүмдээ хонодог болохоор түүнд мөнгө үрэх ч хэрэг байхгүй байсан. Эвий настай амьтан 20 гаруй жил халуун хүйтэн, цас шуурга гэлтгүй өдөржин гадаа амьдрахдаа юу эсийг боддог байсан бол доо.
Идэрхэн насандаа хань ижилтэй болж, ганц олдох амьдарлаа шинээр эхлүүлж, эр хүн шиг сайхан амьдарч болох л байсан. Гэвч түүний сэтгэлд зөвхөн хайрт гэргий нь л АНХНЫХ БӨГӨӨД СҮҮЛИЙН ХАЙРТ нь байсан юм. Зөвхөн 2005 онд тэрээр Байловод орших Кирилл ба Мефодий сүмд зориулж 10 мянган лева (одоогийн ханшаар 350 мянга гаруй рубль) хандивласан.
2 жилийн дараа тэрээр Горно-Камартси Елешница хийд болон, Гэгээн Жоржийн сүмийг сэргээн засварлахад зориулж 25 мянган лева (900 мянга гаруй рубль), 2008 онд Калофер хотын сүмийг сэргээн засварлахад зарцуулжээ. Улс орны түүхийг хадгалсан эртний энэ мэт сүм хийдийг засварлана гэдэг улсад ч, иргэдэд ч хичнээн их хэрэгтэй гэхэв.
Ингээд Добри өвөө 2009 онд Османы буулгаас улс орноо чөлөөлөх тулалдаанд амь үрэгдсэн Оросын цэргүүдийн дурсгалд зориулан барьсан Болгар дахь хамгийн том сүм болох Гэгээн Александр Невскийн сүмд очиж хамба лам Стефан Калайджиевт 35,7 мянган лева (бараг 1,3 сая рубль) хүлээлгэн өгчээ.
Энэ нь Болгар улсад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд хийгдсэн ХАМГИЙН ТОМ хувийн хандив юм. Энэ хүн бол жинхэнэ Бурханы элч гэмээр. Хэрэв ийм хүмүүс олон байсан бол дэлхий илүү сайхан байх байсан даа. Добри хувиа хичээх үзлээс тэс ангид байж, өдөр бүр хүнд хэцүү өдрүүдийг даван гарч, өөртөө биш, ХАРИН БУСДАД мөнгө цуглуулахын тулд гудамжинд өдрийг өнгөрөөдөг байсан. Юу юунаас илүү ХҮҮХДҮҮДЭД их мөнгө зориулсан. Тэр өөрийн мөнгөнөөс зөвхөн хямд хоол хүнсэнд л өчүүхэнийг зориулж байсан юм.
Хайртай охин нь сүмд ойр ойрхон очиж, түүнийг хорхой шавьжинд бариулахгүйн тулд усанд оруулж дотуур хувцсыг нь угааж өмсүүлдэг байсан юм. Эхэндээ хамт амьдарч байсан боловч, эцэг нь шөнө л хонохоор ирдэг учраас тусдаа байх болсон. Добри өвөө бас хөөрхөн ач хүүтэй.
Дайны үеэр өвгөн бөмбөгдөлтийн улмаас чих нь сонсголгүй болсон юм. Өвөөг анх ингэж мөнгө цуглуулах буяны үйлсээ эхлэхэд түүний ойр дотны хүмүүс ихэд дургүйцэж байсан ч өвгөн тоогоогүй юм. Түүгээр ч зогсохгүй анх хамаг хөрөнгөө хандивт өгсөн гээд орон гэрээсээ хөөгдсөн хүн юм.
“”Хэзээ нэгэн цагт тэд хэрэгтэй үйлс байж гэдгийг ойлгох биз”” хэмээгээд сүмд амьдрах болсон юм, амьдрах ч гэж шөнөдөө л хоноглодог байсан гэвэл зохих биз. Ийнхүү тэрээр олон зуун хүүхэд хүмүүст тусалж, чив чимээгүй амьдарсаар 2010 онд түүний тухай олон нийт мэдсэн юм.
Добри өвөөгийн дахин дахин хэлдэг түүний хүсэл ч их хайр хүрэм. Тэр хүсэл нь бол ” дэлхийн улс орнуудыг эвлэрүүлэх””. Тиймдээ ч хөөрхий буурай сүм хийд бүрт хандив өргөдөг байсан биз. 2018 оны Хоёрдугаар сарын 14. Добрийн өвөө гэгддэг Болгарын иргэн ч, Дэлхийн алдарт буянтан Димитров Добрев өөрийн насаараа амьдарсан Байлово тосгондоо 104 насандаа өөд болсон юм.
Гэгээн София сүмийн тэргүүн Ангел эцэг ингэж хэлэв. “Амьд бүхний төлөө өөрийгөө харамгүй зориулж, насан туршдаа эелдэг зөөлөн байсан энэ хүн, бидний хувьд бахархаад барамгүй үлгэр жишээ болсон ТӨГС ХҮН юм.
Ийм ХОВОР ХҮН ҮҮРД биднээс явах мөчид амьдрал буурал болж, хүн төрөлхтний маань сэтгэл уйсч, Болгар орон уйлж байна.Добри өвөөгийн дурсамжийг зүрх сэтгэлдээ хадгалаарай. Түүнийг сэтгэлээсээ алга болгохыг бүү зөвшөөр ”гэжээ. Добри өвөөг 2-р сарын 15-нд төрөлх Байлово тосгондоо Эзэний өргөлийн баяраар оршуулсан юм. Ийнхүү Добри өвөөгийн хойноос дэлхий даяар гашуудсан билээ. Түүний өөрийгөө мартан байж хийж бүтээсэн бүхэн үргэлж БУСДЫН ТӨЛӨӨ байсан юм. Тэр ХҮҮХЭД БҮРТ ХАЙРТАЙ байлаа.
Ашигласан материал: “Ортодокс