Home Лайфстайл Ухаан муутай аавдаа гомдсон ч 14-хэн настай охин хаана ч гэж хайхаа мэдэхгүй, 8 жилийн дараа…

Ухаан муутай аавдаа гомдсон ч 14-хэн настай охин хаана ч гэж хайхаа мэдэхгүй, 8 жилийн дараа…

2 second read
0
2
1,723

Амьдрал үнэхээр агуу. Үй түмэн учрал хагацал өдөр бүр тохиодог энэ хорвоод, эргээд учрах азтай агшин байдаг. Харин ээнэгшин дассан хайртай амьтантайгаа, төөрөлдөөд урт цаг хугацааны дараа биесээ танин эргэж уулзсан тохиолдол ховор болов уу…

Нэгэн бүсгүй хөгшин нохой үрчилж авахаар очоод, түүнийг багадаа алдсан “хамгийн сайн найз” нь гэдгийг мэдээд үнэхээр үгээр илэрхийлэмгүй ихээр баярлажээ.

Энэ тухай өгүүлбээс:  Николь Граймс хүүхэд байхдаа ганцаарханаа өссөн.  Тийм болохоор түүнийг 10 настай байхад эмээ нь охинд төрсөн өдрийн бэлэг болгон хөөрхөн гөлөг өгчээ.

Николь охин өөрийн өхөөрдөм хөөрхөн Помераниан Пудл гөлөгтэйгөө 4 жилийн турш хамтдаа сайн найзууд болж бие биедээ ихэд дассан байлаа. Харамсалтай нь, Николын аав ажлаа сольж, гэртээ ажиллахаар болов. Ингээд л охин хав нохой хоёрын сайхан нөхөрлөл дуусах болсоныг охин мэдсэнгүй.

Аав нь нэлээд хурц араншинтай хүн бөгөөд ажил хийхэд нь анхаарал сарниулж байна, ойр ойрхон хуцаж чимээ ихтэй байна хэмээн уурлах болов.  Сүүлдээ ажил хийж байгаа тул тайван орчин хэрэгтэй, наад нохойгоо хүнд өг, эсвэл төөрүүлж хая гэж шаарддаг болжээ.

Охин аавдаа учирлаж гуйж, нохойндоо маш их хайртай тул битгий уурлаач…би үргэлж түүнийг чимээгүй байлгах тал дээр анхаарна гэж гуйсаар… Гэтэл 14 настай Николыг хичээлдээ явсан хойгуур аав нь хайртай нохой Хлое -ийг нь Вашингтоны амьтадыг хамгаалах нийгэмлэгт аваачиж орхисон байна.

Энэ үйлдэл нь Николь, Хлое хав хоёрыг хичнээн ихээр эмзэглүүлсэн гэдгийг даанч ойлгоогүй юм. Охин аавдаа гомдсон ч хаана аваачиж хаясаныг хичнээн гуйж асуугаад ч хэлээгүй байна. Ухаан муутай аавдаа гомдсон ч 14-хэн настай охин хаана ч гэж эрэх билээ. Урт хугацаанд ааваасаа нохойныхоо хаана байгааг хэлж өгөхийг гуйсан ч аав нь маш их уурласан тул гомдол нь гуниг болж дуу цөөтэй бүрэг нэгэн болсон байлаа.

Ингээд цаг хугацаа өнгөрч 8 жилийн дараа Николь бие даасан хүн болж, эцэг эхээс тусдаа амьдрах болов. Нэгэн өдөр фэйсбүүкт байхдаа “хөгшин нохой үрчлүүлэх шаардлагатай байна” гэсэн зар олж харжээ.  Зургийг нь харангуут нэг л танил санагдаад, сэтгэл нь тогтож өгөхгүй “очооч” гэх шиг тогтож суух хэцүү болов. Уг нь хайртай нохойгоо алдсанаас хойш дахин хэзээ ч өөр нохой тэжээхгүй, хайрлаж ч чадахгүй гэж боддог байлаа.

Тиймээ, тэр өөрийн нохойндоо дэндүү хайртай байсан болохоор… Нэг л мэдэхэд зарын дагуу өөр хот руу явж байлаа. Очоод харсан яг тэр мөч… Үнэхээр сэтгэл эмтэрмээр…түүний хайртай Хлое мөн ч юм шиг гэж бодож дуусаагүй шахуу нохой нэг их өрөвдөлтэй гаслах мэт дуугарсаар гүйж ирээд өмнө нь хамт байхдаа эзнээ эрхлүүлдэг шигээ Николын нүүрийг долооход Никол  түүний хайртай Хлое мөн гэдгийг ойлгов.

Гэсэн хэдий ч түүний нөхөр үнэмшихгүй эргэлзэж байсан тул Хлое -г малын эмч рүү аваачиж микрочип хайж үзэхэд тэр 8 жилийн өмнөх хайртай нохой Хлое нь мөн болох нь батлагджээ. Нохой нь Померан ба Пудл хоёрын холимог бөгөөд тэр тэр үед Хлоя хав ч бас Никольтой адилхан 11 настай байжээ.

Николь гэрлэсэн бөгөөд 4 сартай охинтой.  Тэрээр Хлоетэй хоёр дахь удаагаа уулзсандаа үнэхээр их талархаж ер бусын баяр хөөртэй болжээ. Анх охинд Хав нохойг нь бэлэглэсэн эмээ нь 3 жилийн өмнө өөд болсон юм. Николь одоо охиноо хөлд ороод нохойных нь хамгийн сайн найз болох мөчийг тэсэн ядан хүлээж байна. Учир нь нохой нь хөгширсөн шүү дээ. Амьдрал цагаа тулахаар үнэхээр сонирхолтой шүү.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…