
Монгол улсын гавьяат тамирчин Цэндбаатарын асуудал өнгөрсөн жил нийгэм даяар шуугиан тариад байсан бол өдгөө тэрээр амар тайван бэлтгэлээ хийж ирээдүйн зорилгынхоо төлөө тэмцэж байгаа билээ.
Тэгвэл нэгэн сонирхолтой зүйл гэвэл Цэндбаатар болон холимог тулааны аварга Шинэчагтга нар өмнө нь сайн найзууд байсан гэнэ. Шинэчагтагын хувьд “Мастер тулаанч” шоуны ялагч, ур чадвар, эрэмгий дайчин тоглолт, элдэвтэй байдал, олон чанараараа Монголчуудын төдийгүй дэлхийн спорт сонирхогчдын хайртай тулаанчдын нэг болоод байгаа билээ.
Уг хоёр тамирчин маань үе тэнгийн дотно найзууд ба өөрөөр хэлбэл багаасаа нэг жинд өрсөлдөж ирсэн өрсөлдөгч нар билээ. Цэндбаатар болон Шинэчагтага нар маань хэдэн жилийн өмнө нэгэн боксын аварга шалгаруулах тэмцээнээр алтан медалын төлөө хоорондоо таарч нэгдүгээр Round-д Шинэчагтага Цэндбаатарыг унагааж байсан бол тоолуулж босч ирээд Цэндбаатар хариуг нь барьж унагаад түрүүлж байсан түүхтэй. Монголын урдаа барих шилдэг тамирчид бол гагцхүү тэд юм.
Харин ойрын үед нэгэн сонирхолтой зүйл болоод байгаа нь уг хоёр тамирчид маань 600 сая төгрөгийн төлөөх бооцоотой нүсэр том тулаан хийхээр болоод байгаа бөгөөд хоорондоо тvнжин тасарсан, нэгнийгээ баccан, өдcөн зүйл харагдаж байгаа боловч энэ ч мөн шоуны нэг хэсэг байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч гал гарсан тулаан гарах нь гарцаагүй.
Шинэчагтага маань багаасаа сонирхогчдын боксын спортоор хичээллэж маш их амжилтыг гаргасан ч илүү их чадвараа сорьж шинэ ертөнцлүү хөл тавихаар холимог тулааны тэмцээнүүдэд орж удаа дараа ялалт байгуулж Монголын холимог тулааны аварга болсон юм.
Түүний дараа дэлхийд алдартай “UFC” холбооны дараа орох “ONE Championship” холбооны ур чадвартай тамирчин шалгаруулах “ONE Warrior Series roster” буюу цуврал тэмцээнд орж үнэмлэхүй чадвар гарган таарсан тамирчид бүрээ илт давуу ялж түрүүлснээр “ONE Championship”- холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж Монгол түмнийгээ баярлуулсан юм.
Цэндбаатарын хувьд тэрээр арваадхан насандаа би Олимпын аварга болно хэмээн хэлж байсан нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн телевизд өгсөн ярилцлага нь байдаг. Одоо мэргэжлийн боксруу сэтгэл шулуудсан Цэндбаатар маань дэлхийг шуугиулсан аварга болох нь цаг хугацааны асуудал биз ээ.
Залуухан, шинэ үеийн хүчирхэг, оюунлаг залуусдаа амжилтын дээдийг хүсье. Удахгүй болох тулаанаараа Монгол түмнийхээ нүдийг хужирласан гайхалтай тулаан үзүүлэхийг хүсэн ерөөе.