Home Дэлхий Хогийн савнаас олсон бяцхан охиныг ГҮНЖ шиг өсгөж “Үзэсгэлэн төгөлдөр бүсгүй” болгосон аавын түүх…

Хогийн савнаас олсон бяцхан охиныг ГҮНЖ шиг өсгөж “Үзэсгэлэн төгөлдөр бүсгүй” болгосон аавын түүх…

3 second read
0
0
5,667

80-аад оны үед Энэтхэгийн Митхун Чакраборти хэмээх жүжигчин “Диско бүжигчин” буюу “Танцор Диско” киноны гол дүрээр манай оронд, мөн олон улсад танигдсан байдаг.

Өдгөө 71 нас хүрч буй Митхун нь 90-ээд оны сүүлээр хогийн саванд хаягдсан нэгэн охиныг олсон бөгөөд өөрөө түүнийг өсгөхөөр шийдсэн түүхийг хүмүүс саяхнаас л мэддэг болжээ.

Энэтхэгийн Калькутта хотоос гаралтай алдарт жүжигчин Митхун Чакраборти нь Хинду болон Бенгал хэл дээрх маш олон кинонд тоглож, улсдаа домгийн хэмжээнд хүндлэгдсэн нэгэн юм. 1982 онд гарсан “Диско бүжигчин” кино нь ЗХУ болон бусад социалист орнуудад маш алдаршиж, тус бүтээлд Жиммигийн дүрд тоглосон Митхун олон улсад алдарших замаа зассан байдаг.

Алдартай жүжигчид өргөж авсан хүүхдийн талаар байнга сонин хэвлэлээр ярьж өөрсдийгөө гайхуулахыг боддог. Тэгвэл Митхун Чакраборти эсрэгээрээ бараг энэ явдлыг нуусан байдаг.90-ээд оны сүүлээр Митхун хүмүүс хогийн саванд хаягдсан нэг хүүхдийг олсон тухай мэдээг зурагтаар үзжээ. Тэрээр шууд хүүхдийг хайж олоод эмнэлэгт өөрийн биеэр хүргэсэн байна. Эмч нар ү.х.э.л амьдралын зааг дээр байсан хөөрхий охинд эрчимт эмчилгээ хийсний хүчинд амийг нь аврав.

Маргааш нь Энэтхэгийн хамгийн чинээлэг од Митхун эхнэрийн хамт охиныг үрчилж авмаар байгаагаа илэрхийлсэн байна. Харамсалтай нь түүн шиг алдартай хүн хүртэл тийм амархан хүүхэд өргөж авч чадаагүй аж. Хэдэн долоо хоногийн турш уул овоо шиг бичиг цаастай зууралдсаны хүчинд тэрээр охины албан ёсны асран халамжлагч болов.

 

Дишани хэмээх шинэ нэртэй болсон охин ийнхүү гурван хүүтэй айлын ганц охин болжээ. Дишани өөрийгөө өргөмөл гэдгийг мэддэг байсан ч хэзээ ч гадуурхагдаж байгаагүйн дээр аав ээж хоёр нь төрсөн хөвгүүдээсээ илүү эрхлүүлдэг байв. Хүссэн бүх зүйл нь байсан учраас охин жинхэнэ гүнж шиг өссөн байна.

Охины жинхэнэ эцэг эхийг хэзээ ч олоогүй юм. Хэдийгээр Дишани охин азаар амьд үлдэж, сайн эцэг эхийн хүүхэд болсон ч Энэтхэгт үүн шиг хүүхдээ хаях явдал өнөө үед ч гэсэн олон гарсаар байна.

Чакраборти өөрөө ядуу айлаас гаралтай нэгэн аж. Аав нь энгийн хар ажилчин, ээж нь гэртээ суудаг байсны дээр 3 эгчтэй түүнд бараг анхаарал хандуулдаггүй байв. Амьдрахын эрхээр Чакраборти гэмт хэрэгт хүртэл холбогдож явсан байна. Үнэхээр их зүтгэл гаргасны хүчинд тэрээр алдартай жүжигчин болсон юм.

Дишани харин өргөж авсан эцэг эхээ гомдоосонгүй. Өдгөө 23 настай тэрээр Нью-Йорк хотод театр урлагын сургуульд сурч байгаа гэнэ. Чакраборти охиноо хэрхэн өргөж авсан түүхээ 2017 онд л дэлгэсэн байна. Түүнээс өмнө хүмүүс түүнийг зүгээр л асрамжийн газраас Дишаниг олсон гэж боддог байжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…