
Монголын түүхэн бахархал Б.Ринчен гуай Англи, Франц, Герман, Чех, Польш, Эсперанто, Орос хэлийг ГАРГУУД эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичгийг зохиосон гээд түүний хийж бүтээсэн үйл дуусашгүй…
Энэ эрхмийн бага охин аавыгаа дурсахдаа ийн өгүүлжээ: …Аавыг минь Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхад: Хувьсгалын эсэргүү, японы тагнуул, феодалын нийгмийг магтагч, үндэсний үзэлтэн, социалист монголын хөгжлийг үгүйсгэгч, Монгол Оросын найрамдлыг хялайн үзэгч гэх мэт нэр зүүж, улс төрийн хэлмэгдvvлэлтээр 1937 онд нэгэн шөнөөр дотоод явдлын яамны хүмүүс ирж бариBчлан ш.о.р.о.н.д 5 жил х.о.р.ь.ж, эцэст нь ц.а.а.з.а.а.р а.в.х.у.у.л.а.х я.л өгсөн.
Гэвч тэр үеэр ЗХУ-ын коммунист намын түүхийг орчуулах шаардлага тулгарсан тул ц.а.а.з.ы.н я.л.ы.г өршөөж 10 жилийн х.о.р.и.х болгож байсан. Уг зузаан түүхийг маш сайн орчуулсан учраас Маршал 5 жил ш.о.р.о.н.д суусан аавыг сулласан. Хожим дуудаж төр засагт оруулсан хувь нэмрийг үнэлэх шагнал хэмээж 15.000 төгрөгөөр шагнахад аав минь гэртээ ирээд 10 төг авч духандаа хүргэж бидэнд зориулаад, үлдсэнийг нь Ленинградын бүслэлтэнд байгаа өнчин ядуу хүүхдүүдэд гэж хаяглаад хандивлаж байлаа.
Ш.о.р.о.н.г.о.ос гарч ирэхдээ муу аав минь толгойдоо хатуу з.ү.й.л.э.э.р ц.о.х.и.у.л.с.а.н ц00рх0йт0й, бугуйндаа төмөр утсаар vрvvлсэн гүн сорBитой болчихсон бүгшүүлж ханиалгаад л… Аавыг баригдахаас ч өмнө манайх тарчиг ядуухан л аж тєрдєг байсан. Хувцас хунараар ч муухан єлєн зєлмєгхєн. Тэр үед Сонгинын булан, Чингэлтэй, Зайсанд зусланд гардаг байлаа.
Аавыг баригдаж х.о.р.и.г.д.о.х.ы.н ємнє Хүүшийн аманд зуссансан. Зусланд нэг цагаан морьтой, Шейк гэдэг нохойтой, хоёр опел дугуйтай байдаг байв. Орос цэргийн даргаас худалдаж авсан цагаан морь буцаж их гүйнэ ээ, байсхийгээд л алга болно. Нэг наадмаар алдагдаад дахиж олдоогүй. Муу аав минь цалингаа буухад бидэнд нэг нэг ёотон авч єгнє.
Одоо хүмүүс үнэмшихэд бэрх лдээ. Тэр үеийн ёотон ч гэж одооны зарим чихрээс хол дээр байсан юм шүү. Сургуулийн хувцас маань сангийнх. Даалимбан дээл, бахиал гутал улсааставьж єгдєг байж. Тэгсэн нэг удаа гоё бємбєгєн хоншоортой нээх хөөрхөн гутал хоршоонд гарав аа. Аавыг авч єгєєч гэж шалгаасанд аав:
– Олон хүүхэд ємсч байна уу? гэж надаас асуулаа. Би: -Цөөхөөн гэсэн -Тэгвэл хэрэггүй биз, жирийн олныхоо л жишиг яв гэж билээ. Бид хөл нүцгэн гүйж, хөдөөгийн хүүхдүүдтэй л адил үхрийн баасанд хөлөө дүрж дулаацуулаад харайлгаж явлаа. Арван нас хүртэл минь миний үсийг авчихдаг байлаа. Нэг удаа үс авахдаа үсний маань талыг аваад, талыг нь үлдээчихлээ.
Ээ бүтэн аваад аль лдаа гэж аавыг загнаад загнаад аав авч өгдөггүй шүү, гарч ч чадахгүй шуухитнан гэртээ өнжсөнсөн.Тэгсэн бүүр орой болсон хойно хоёр өвдөгнийхөө завсар намайг хавчуулж суулгаж байгаад үлдсэн тал үсийг минь авч өгч билээ. Биднээр ер нь тэгж тоглоом хийх юм бодож олохдоо гаргууд гэж муу аав минь. Аргагүй шүү дээ, сайртаж гандатлаа, өлдөж унатлаа гадуур гүйж тоглоод гэрийн бараа харах биш бид…
Тэгсэн мөртлөө аав найман настай балчрыг ч “ТА” гэж хүндэтгэн ярьдаг байсансан. Энэ учрыг томоо болсон хойноо асуувал: +- Хамуутай даага торнихоороо хүлэг болдог. Хавчаахай нумтай хүү өсөхөөрөө гүрний хаан болдог. Энэ хүүхдүүд өсөхөөрөө төрийн тэргүүн болох ч юм билүү? Эрдэм номоор миний толгой дээр цахиур хагалах мэргэд ч болох юм билүү? Хүүхэд багачуудаа хэдий чинээ хүндэлнэ, хөгшид буурлуудаа тэд төдий чинээ хүндлэх бус уу гэж билээ.
Муу аав минь биднийг хатуужилтай, зоригтой болгох гэж их ч хичээдэг байсан даа. Бидэнд одоогийн карате маягийн юм бас үргэлж заана аа. Гадаанаа турнюктэй.Тэнд биднийг дуудаж авчирч байгаад үргэлж хичээллүүлнэ. Бид харин ааваараа үлгэр яриулах мөн чиг дуртай байж билээ. Гэтэл аав дандаа ч.ө.т.г.ө.р.т.эй, а.й.м.а.а.р үлгэр ярина аа. Нэгээс нь цухасхан дурдахад:
– Нэг морьтой хүн даваа давах гээд явж байж гэнээ. Тэгтэл замд нь нэг хүн дайралдаад, “ Хол замд хөл минь өвдөөд удлаа, надыг сундлаад яваач” гэхэд нь түүнийг араараа сундлаад явж дээ. Нөгөө хүн цаашихнаа явж байснаа өврөөсөө ааруул гаргаад тачигнатал идтэл морины эзэн өлсөж явсан тул “Надад ааруулаасаа өгөөч л гэж” гэтэл мөрөн дээгүүр нь хувхай я.с.а.н гар орж ирсэнд v.х.т.л.э.э цочоод эргээд хартал ард нь а.р.а.г я.с сундалдчихсан байжээ гээд л ярина. Бидний ухаангүй айхыг хэлэх үү.
Аав минь хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа баригдсан юм даг. Аавыгаа ш.о.р.о.н.д байхад их хэцүү байсаан. Онц сурдаг том эгчийг маань эсэргүүний хүүхэд гээд сургуулиас нь хөөчихсөн. Дүү нар минь нялх. Нэг удаа эгч бид 2 аавынхаа ажиллаж байсан хэвлэх үйлдвэрийн хашаанд очоод жаахан түлээ гуйсан юм. Гэтэл манаач нь “Ринчений бэлтрэгнүүд явж байна. Нүдий нь хараач!” гээд л харааж загнаж гарсансан. Тэгээд хоёрхон хэрчим түлээ нууцаар авсан. Маргааш нь дахиад л би очлоо.
Тэгтэл манаач “нөгөө буржгар бэлтрэг явж байна, буудах юмсан гэж харааж загнахад нь ихэд гомдсондоо би “ Та буудаж чадахгүй юм чинь гэж хэлчихээд зугтаж билээ. Өвөл хоёр эрэгтэй дүү маань дундаа нэг гуталтай, болохоор ихэвчлэн орон дээрээ л сууж байна. Би гадуур гүйж, нүүрс х.у.л.г.а.й.л.н.а.
Галт тэргэн дээр гарч нүүрс унагана. Бас зомгол түүнэ. Зомгол дээр чавганц нартай үзэж гарна даа. “Нөгөө Ренчиний буржгар толгойт ирж, наадахыгаа хөө, бүү ойртуул” гэж ирээд чавганц нар намайг хажиглана. Хоноц хоноцдоо дургүй гэж тэр. Муу аав минь ү.х.с.э.н амьд нь ч мэдэгдэхгүй сураггүй. Нэг өдөр манайд дээлээ хөөргөсөн хүн орж ирээд “ Би Пэрлээ шүү. Ээжийдээ намайг ирээд явлаа гээрэй” гэсэн. Гэтэл хөдөөгийн Пэрлээ гуай аавыг минь амьд мэнд байна гэж мэдэгдэж байгаа нь тэр байсан юмсанж. Аавыгаа нэг шөнө суллагдаад орж ирэхэд л бидний нар гарсан даа.
Аав маань могой жилтэй юмсан. Нүхтийн аманд зусч байхад орон дор могой үргэлж байна. Аав дийзэнд сүү хийж могойд дандаа тавьж өгнө. Нэг удаа нүхтэд байхад Австрийн Бешофф гүн аавтай уулзана гээд манайд ирдэг юм байна. Аавыг хоймортоо хєл нүцгэн сууж байгааг Гүн шагайж харчихаад, гадаа гутлаа тайлаад орж ирлээ. Эгч бид хоёр гүнтэнг шоолоод ихэд баясаж байж билээ. Бешофф Гүн аавтай алмасын тухай ярьж байснаа “ямархуу үстэй амьтан юм дээ?” гэж асуухад аав Бешофф Гүний өөрийнх нь бугуйг заагаад “иймэрхүү л үстэй юм даа” гэдэг байгаа. Бид хоёр түс хийтэл инээд алдаж, ээжид нэг нэг сайн чимхүүлж, аальгүй гэж загнуулж билээ.
Яагаад аавынхаа мэргэжлийг аваагүй юм бэ? гэж биднээс хүмүүс их асуудаг юм. Үнэндээ гэхэд Монгол хэл гэдэг чинь улс төр юм байна гэж ойлгосон. Аав шиг мундаг хүн энэ мэргэжлээс болж ингэж зовж, ш.о.р.о.н оронд орж, элдэв нэр хоч зүүж байхад бид бол давахгүй гэж бодсон. Тэгээд Ринчений удмыг авч үлдъе гэвэл энэ монгол хэл гэдгээс холхон байя гэж шийдсэн юм даа. Аав ч биднийг заавал хэл бичгийн мэргэжилтэн болгох гэж зүтгээгүй.
1953 онд Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхдаа би намд элссэн юм. Гэтэл хуралдагсад феодалын хуучин бичгээр ном уншдаг уу гэж надаас асууж байна. Уншдаг гэвэл намд авахгүй байсан тул би мэдэхгүй л гэж хариулж билээ. Уг нь бол аавынхаа зааж сургасанаар даанч сайн мэдэлгүй дээ. Муу аав минь биеэ оторлохыг ер боддоггүй. Нэг нимгэн ноосон хөнжилтэй, дандаа түүгээрээ хучиж унтана. Хожим бие нь муудсан хойноо ч түүгээрээ л хучдаг байлаа. Орон ш.о.р.о.н.д хүйтэн нойтонд олон зовлон дунд их цаг хугацаа өнгөрүүлсэн аав минь ходоодны хэцүү нэрт өвчнөөр өвчилсөн юм.
Ингээд Монголдоо эмчилгээгүй болсон юм. Энэ үед том эгч маань ардын эмч цолтой мундаг эмч мөртлөө л горьдлого тээн аавыг хичнээн дургүйцсэн ч Москва руу эмчлүүлэхээр авч явсан ч засал авахаас нэгэнт өнгөрсөн байсансан. Эгч маань чадах бүхнээ хийж цөхрөлтгүй л оролдож байлаа. Би харин муу аавынхаа хажууд асарч хэвтэрт байгаа аавыгаа тойглох гэж хирэндээ л хичээсэн дээ.
Хэдхэн хоногийн настай гэж тэр үед мэдсэнээс хойш хөөрхий муу аавыгаа хэчнээн өрөвдсөн гээ. Ааваа та даарчихана аа! Өөр дулаахан юмаар хучаад өгье гэхэд эвий муу аав минь: -Дэмий дэмий.Дулаан юманд дасчихана шүү дээ хүүхээ гэж билээ. Аав минь н.а.с б.а.р.а.х.а.а.саа хэдхэн хоногийн өмнө “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж хүүхдүүддээ ганцхан удаа хэлсэн юм. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан даа. Монголынхоо, эх орныхоо төлөө л гэсэн бодолтой, өөрийнхөө хийж буй бүхэнд сэтгэл зүрхнээсээ ханддаг, үнэн зөвийн төлөө айхаа мэдэхгүй зүтгэж явсан даа муу аав минь.
“Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ? Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ”… Б.Ренчиний шүлгийн хэсгээс.