Home Дэлхий Хамгийн загварлаг, халамжтай, хөөрхөн хосууд гэдгээрээ дэлхийд алдаршиж буй хосууд…

Хамгийн загварлаг, халамжтай, хөөрхөн хосууд гэдгээрээ дэлхийд алдаршиж буй хосууд…

3 second read
0
1
2,911

Дурлалт залуу хосууд бие биенээрээ гангарч тэр тусмаа гэр бүлтэй, хайртай хүнтэй гэдгээ бусдад зарлаж байдаг хосуудын хайрыг улам дэвэргэж чаддаг зүйл бол ижил төрлийн загварлаг хос хувцас өмсөх явдал байдаг.

Энэхүү хос хувцас өмсөх соёл нь Монголд ч гэсэн аль эртнээсээ үүссэн байсан ба хөгшин, залуу гэлтгүй тоонот гэрт толгой холбосон хосууд хос дээл хийлгэн өмсөж элдэв найр цэнгэл, баяр наадамд явдаг байсан ба одоо ч энэ хэвээрээ байдгийг та бид мэднэ шүү дээ.

Тэгвэл арлын Япон улсад нэгэн өвгөн, эмгэн хоёр маш их алдаршаад байгаа аж. Тэд Инстаграм дээр bonpon хэмээн нэрлэгдсэн “Бон ба Пон” хочтой япон хосууд юм. Тэд ханилан суугаад 41 жилийг ардаа үджээ.

Хөөрхөн хосууд маань ийнхүү цэвэрхэн загварлагаар хос хувцас өмсөж Япон гэлтгүй дэлхий даяар алдартай болсон бөгөөд тэд одоогоор 842. 000 дагагчтай болжээ. Эхнэр Бон  хэлэхдээ “Залуу байхад арай өөр байдаг байсан, одоо бид хоёр хоёулаа хөгшрөөд буурал үстэй болсон нь бүүр адилхан болгосон гэж хэлэв. Тэд үнэтэй брэндийн хувцасаар биш энгийн, даруухан биед эвтэйхэн загвартай хувцасыг сонгож хувцаслах дуртай гэнэ.

Бон ба Пон нар 2016 онд Инстаграм дээр өөрсдийн хэв маягтай хос хувцастай зурагаа тавьж эхэлсэн бөгөөд тэдний дагагчид жил ирэх тусам л 100, 200 мянгаар нэмэгдсээр өдий түвшин хүржээ.

Тэд хаана ч явсан энэ хэв маягаа алддаггүй ба хаа сайгүй аялангаа зурагаа дараад сошиал хуудсандаа оруулдаг байна. Хамгийн сонирхолтой нь тэд инстграмаасаа сар сардаа зар суртчилгааны ачаар чамгүй хөөрхөн мөнгө олдог гэнэ. Тэгээд л энд тэндгүй зугаалаад л насны бөгсөндөө санаа зовох зүйлгүй аз жаргалтай амьдарч явна.

Хосууд ихэнх хувцасаа Uniqlo зэрэг гудамжны дэлгүүрүүдээс худалдаж авдаг. Тэд нэг их моод хөөдөггүй бөгөөд маш цэмцгэр байхыг эрхэмлэж ихэвчлэн таарсан тренчер, цамц, жинсэн өмд зэрэг сонгодог хувцас өмсдөг байна.

Хосуудын дуртай өнгө нь улаан, цэнхэр өнгө бөгөөд тэд хоорондоо тохирсон загварлаг хувцас өмсөх дуртай байдаг. Нөхөр Бон хэлэхдээ “- Бид хэн ч худалдаж авах боломжтой энгийн, хямд хувцас өмсдөг.” гэжээ.

Тэдний охин Мэй аав, ээжээрээ маш их бахархдаг төдийгүй хамтдаа ижилсэж хувцаслаж явах ихэд дуртай байдаг гэнэ.

Охин Мэй нь аав, ээжийн хамт
Ээжтэйгээ
Загварлаг гэр бүл байгаа биз…

Монголын маань залуу хосууд маань ч бас ирээдүйд нэг нэгэндээ ийм халамжтай сайхан хөгширнө байх гэдэгт итгэж байна.

Дэлгүүр гарахдаа…
Үнэхээр цоглог өвгөн эмгэн байгаа биз…
Aгаарт…
Сvнсний баяраар…
Ууланд… 
Хуримын 39 жилийн ой ♥

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…