
Монголчуудын олон жилийн өмнөөс хүсэж шаардаж байгаа зүйл бол НӨАТ-н буцаан олголтын хувийг ихэсгэж, сугалаа гэдэг зүйлээ больё оо гэдэг асуудал байсан билээ. Тэгвэл энэ асуудал дээр нэмэх нь байтугай удахгүй НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг цаашид тэглэнэ гэдгийг сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Тэрээр “- НӨАТ-ын тухай хууль бүртгэлийн их сайн систем. Манай далд эдийн засаг ДНБ-ий 8-9 хувьтай тэнцэж байна. Манай хөрш орнуудад НӨАТ 16 болон 20 хувь байдаг. Харин манайд 10 хувь буюу бусад улсуудынхаас бага. Мөн 2 хувийг нь буцаан олгодог. 2015 онд НӨАТ-ын хуулийг мөрдөж эхлэхэд НӨАТ-ын хамрагдалт 45 хувь байсан бол одоо 67 хувь болж өссөн. Энэ хувь 90 болоход 2 хувийн буцаан олголтыг зогсооно.” гэсэн бол…
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэ өмнө нь энэ тухай маш н.о.ц.т.о.й яриа Asu.mn -дээр өгч байсаныг хүргэж байна.
– Татварын ерөнхий газраас мэдүүлж байгаагаар бол 2 янзын баримт явж байна. НӨАТ-н төлөлтөөр нийт татварын орлогын 20 хувийг бүрдүүлдэг гэсэн тоо гараад байгаа.
Жишээлбэл нийт улсын төсвийн 80 хувийг татвар бүрдүүлдэг тэр 80 хувийн 20 хувийг НӨАТ-аас бүрдүүлдэг. Тэгэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын төсөв маань 10-аад их наяд байсан юм байналээ. Үүнийг дундажлаад 20 хувийг тооцоод үзвэл жил болгон 1.6 их наядын татвар төлөлт төсөв бүрдүүлэлтэнд орсон тоо гараад байгаа юм.
Гэтэл Сангийн яамны харъяа гааль, татвар, санхүү мэдээлэл технологийн төв бол яг энэ E-Баримтыг хийсэн газар штээ. Эд нар дээр явж байгаа тоогоор бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийтдээ 3.6 их наяд төгрөгийг л улсын төсөвд бүрдүүлж өгсөн байгаа юм. Мэдээж хоёр өөр тоо гарч байгаа биз?
Татварын байгууллагын ярьж байгаа шиг харах юм бол жил болгон 1.6 их наядыг 5 жилээр үржүүлбэл 8 их наядын асуудал яригдаж байна. Гааль, татвар, санхүү мэдээлэл технологийн төвөөс ирсэн мэдээллээр бол нийт хэмжээндээ 3.6 их наядын асуудал байгаад байгаа юм. За тэгээд буцаан олголтоор иргэд рүү өгсөн дүн нь бол 59.2 тэрбум төгрөг л байгаа юм. Тэгээд 3.6 их наядаас нь л тооцоод үзэхэд 59.2 тэрбум гэдэг бол 2 хувьд нь ч хүрэхгүй хэмжээний дүн.
Хэрвээ НӨАТ-р E-баримтад бүртгүүлцэн байгаа 1.4 сая иргэн байдаг. Энэ 1.4 сая иргэнд гээд тооцоод 59.2 тэрбумаа хуваагаад үзвэл хүн бүрт 42 мянга орчим төгрөгийг өгчихсөн байх хэмжээний дүн байгаад байгаа юм. Тэгэхээр НӨАТ-н буцаан олгож байгаа 2 хувийг иргэдийн хүсээд байгаа шиг 10% эрхзүйн бүрэн үндэслэлтэй, боломжтой. Харин НӨАТ-н СУГАЛАА гэдэг юмаа болиулчхаа! Манайхаас шалгаалах бүх зүйлийг хийж байгаа. Бидний хүч хүрэхгүй байна. Хэмээн ярилцлага өгч байжээ.