
Монголын хөрөнгийн зах зээлийн салбарт гялалзаж яваа дэлхийн зах зээлээс долларыг их хэмжээгээр Монголдоо татаж оруулж ирдэг нэгэн бол та бидэнд “Trader Erkhemee” хэмээн E үсгээр танигдсан Б.Эрхэмбаяр юм.

Тэрээр Монголдоо ч биш дэлхийд үнэлэгдэх хэмжээний гайхалтай Trader бөгөөд өөрийн олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр сурч мэдсэн мэдлэг, туршлагаа залуу үеийнхэндээ харамгүй түгээж, өөрийн үүсгэн байгуулсан “Swing Traders” Discord server – дээр сар бүр 2000 төгрөгийг сайн үйлсийн аянд сэтгэлээрээ хандивлаад…
шилдэг туршлагатай хамт олон дунд суралцаж FOREX арилжааны талаарх анхан, дунд, гүнзгий бүх шатны мэдлэгийг цогцоор нь үнэ төлбөргүй хуримтлуулж авах боломжийг нээж өгөөд байгаа юм. /Хэрэв Swing Traders discord серверт нэгдэхийг хүсвэл ЭНД дарна уу/
Харин саяхан түүний 10 ширхэг NFT эхлэх үнэ 1000 төгрөгөөр гарсан ба уг ‘E’ NFT-г авсан эзэмшигч нь жилд нэг удаа түүнтэй уулзаж 6 хүртэл цагийн зөвлөгөө аван ярилцаж байх боломжтой бөгөөд дараагийн хүндээ зарсан ч болно, хадгалаж байгаад дахин уулзах ч боломжтой аж. /зарагдаж дууссан/
Тэгвэл уг 10 ширхэг ‘E’ NFT-гээс 8 нь 1 секунд хүрэхгүй хугацаанд зарагдаж дууссан бөгөөд Trader Erkhemee өөртөө авч үлдсэн 1 ширхэг ‘E’ NFT – гээ дуудлага худалдаагаар борлуулж олсон ашигаа 100% Цyсны хopт xавдаpтай тэмцэж буй залуу уран бүтээлч LilthugE-ийн эмчилгээний зардалд зориулна гэж шийдсэн юм.
Дуудлага худалдаа 2021 оны 10 сарын 1-нд оройн 20:00 цагаас амжилттай эхлэсэн бөгөөд эхлэх үнэ 1000 төгрөгөөр дуудагдаж 30 минутын дотор дээд ханш 23,450,000 төгрөг хүрсэнээр зарагдаж дууслаа. Энэ нь Монголын NFT-д хамгийн үнэтэйгээр зарагдсан цорын ганц NFT болоод байгаа бөгөөд 100 хувь LilthugE-н ээжийн дансанд шилжүүлэгдэн орлоо.
ХЭРЭВ ТА NFT ГЭЖ МЭДЭХГҮЙ БАЙГАА БОЛ ДООРХ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ.
Тэгвэл NFT гэж яг юу гэсэн үг вэ? Энэ нь англиар Non-Fungible-Token гэсэн үг. Fungible гэдэг нь монгол хэлнээ буулгавал орлуулшгүй гэсэн үг бол token гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр Non-fungible-token гэдэг нь энгийнээр орлуулшгүй, цор ганц зүйл гэсэн утга болж байна.
Тиймээс цор ганц бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээл үнэ цэнтэй, маш өндөр үнэтэй бол олон тоогоор үйлдвэрлэгдсэн, эсвэл дуураймал зүйлс хямдхан байдаг. NFT мэдээж анхнаасаа олны анхаарлын дунд байгаагүй. Анх 2017 онд эхэлсэн ч сүүлийн 1-2 жилд л ийнхүү анхаарал татах болсон нь цар тахалтай холбоотой. Коронавирусийн халдварын үед хүмүүс гэрээсээ худалдан авалт хийх болсон нь ийнхүү нөлөөлжээ.
2021 он гарсаар дэлхий даяар уран бүтээлчид өөрсдийн дижитал арт бүтээлийг зах зээл дээр интернет ашиглан худалдаалж эхлээд байна. Өөрөөр хэлбэл зураг, бичлэг, тэр байтугай меме-ийг хүртэл зарж, худалдаж авах боломжтой болсон. Жишээлбэл, Твиттер компанийн үүсгэн байгуулагч Jack Dorsey-ийн Твиттер дээр бичсэн хамгийн анхны жиргээ “just setting up my twttr” буюу “би өөрийнхөө жиргээг бичиж байна” гэсэн жиргээний screenshot NFT-ийг $2,915,835.47 буюу 3 сая орчим ам.доллароор худалдаалагдсан байна.
Мөн одоогийн байдлаар NFT-ийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан бүтээлээр “Everydays: the first 5000 days” буюу “Өдөр тутам: анхны 5000 өдөр” нэртэй зураг нэрлэгддэг. Уг зураг 69.3 сая доллароор зарагдсан юм. Уг бүтээлийг Сингапур улсад блокчейн бизнес эрхэлдэг Vignesh Sundaresan буюу “Metakovan” хочтой хүн худалдаж авсан байдаг.