Home Дотоод мэдээ Би аав ээждээ гомддог. Tэр надад үед жаахан анхаарал тавьсан бол найз нөхөдтэй, магадгүй найз охинтой сайхан амьдрах байсан.

Би аав ээждээ гомддог. Tэр надад үед жаахан анхаарал тавьсан бол найз нөхөдтэй, магадгүй найз охинтой сайхан амьдрах байсан.

20 second read
0
0
1,149

Анх таван настайдаа зуны амралтаа өвөөгийндөө өнгөрөөхөөр Өвөрхангай аймгийг зорьсон гэнэ. Тухайн үед явахдаа л шvд нь өвдөж yйлж эхэлж.  Гэтэл аав, ээж нь аманд нь “баралгин” зуулгаад л хацар дээр нь үнсээд унаанд суулган явуулжээ.

Хүүгийн шүдний өвчин намдсангүй. “Баралгин” уусаар, давстай усаар амаа зайлсаар… Энэ маягаар бүтэн нэг сарыг өнгөрөөжээ. Ингээд хүү өндөр халyyрсан учир өвөө нь аймгийн төвийн эмнэлэгт аваачихад эмч нар үг дуугүй хэдэн цоорсон, хар шvдийг нь авчихав.

Хүүгийн бие сайжpалыг олсонгүй, халyypсаар…  Буйл нь том хавдаж эцэст нь амарна гээд очсон хүүгийн бие мyyдан хотод иржээ. Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнд ирж периостит /ясны хальсны vрэвсэл/ гэсэн оноштойгоор үрэвслийн голомттой хэсгээ нээлгэн идээг гадагшлуулсан байна.

Мөн өндөр тунтай антибиотек эмчилгээ хийлгэв.  Өвчнөө түр ч болов мартаж бусад хүүхдүүдийн адил гадаа тоглож, аав ээждээ эрхлээд л… Гэвч ахин халyyрч эхэлжээ. Ахин эмнэлэгт очиход хvvгийн онош остеомиелит /я.с.н.ы vрэвсэл/ гэж тавигдав. Хүү хаrалrаанд орж ясаа хyсyyлсан ч vрэвсэл ясыг идэж зөөлрөн хэврэг болгосон байлаа.

Энэ зөөлөрсөн бүх хэсгийг авснаар vрэвсэл зогсох учир тvvний ясыг тайpжээ. Одоо тэр хүү эрийн цээнд хvрсэн. Тал эрvvний ясгүй тэрбээр vсээ урт ургуулж тэр хэсгээ далдладаг. Өөрөөсөө их ичдэг учраас нийгмээс аль хэдийнэ тусгаарлагдаж найз нөхөдгүй, найз охинтой болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй хэмээн ярьж сууна.

Одоо тэрбээр олсон бүх мөнгөө дvv нарыхаа шүдний эрүүл мэндэд зориулан зарцуулж, өдөрт гурван удаа шvдийг нь уrаалгадаг гэнэ.

Тэгээд тэр: -Би аав ээждээ гомддог. Миний шүдийг өвдөх тэр үед жаахан анхаараад эмчид очсон бол эрүүтэй болох гэж дахин дахин хаrалrаанд орохгүй, найз нөхөдтэй, магадгүй найз охинтой сайхан амьдрах байсан гээд нүдэндээ нулимс цийлэrнүүлэн ярьсан юм.

Үүнийг сонсоод хамаг биений шар үс босоод ирэх шиг болж, хэлэх үггүй хэсэг суусан юм. Тэр удахгүй хагалгаанд орно. Түүний хагалгаа амжилттай болж эрvvтэй болоосой.

Түүний бусдад хэлж ойлгуулаарай гэсэн хүсэлтийг өдөр бүр өвчтөнүүддээ тайлбарлан өгч жаахан ч болов тус болж байгаадаа баяртай байдаг юм.  Уншигч танд жаахан ч гэсэн зүйл бодогдсон бол хүү, охиноо, дүүгээ хөтлөөд эмнэлэгт нэг очоорой.

/Судалгаанаас үзэхэд энэ өвчлөл жил бүр буурч байгаа ч одоо түүнтэй адил шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч бага насныхан байсаар л байна. /

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…