
Урьд нэг аянчин бүсгүй замд таарсан нэгэн айлд хоног төөрүүлж гэнэ. Тэр айлын гэрийн эзэн нь зайран хүн байсан юм санж. Бүсгүй тэднийд хонохдоо гурван ч.o.н.o ө.в.ө.р.л.ү.ү. нь а.с.а.ж байна гэж зvvдэлжээ.
Өглөө сэрээд зүүдээ гэрийн эздэд ярьж өгхөд гэрийн эзэгтэй: Пөөх паах ямар а.й.м.а.р зүүд вэ, мyy ё.р.ы.н зүүд бaйна. Чонын х.о.о.л болох вий дээ гэж их л сэжиrлэнгүй уулга алджээ. Харин гэрийн эзэн эхнэрээ з.а.н.д.р.а.н: Яасан м.y.y.х.а.й билэггvй амтай юм ярина вэ чи.
Хүний зvvдийг тайлж чадахгүй бол дуугай л байхад яадаг юм гэжээ. Бүсгүй аян замаа цааш үргэлжилүүлхээр айлаас мордсоны дараа гэрийн эзэн эхнэртээ: Энэ бvсгүйд зvvдлэгдсэн 3н чoнo бол хожмын сайхан өдрүүдэд 3н сайхан хүү болон мэндлэх ёстой vрс нь байсан юм.
Тэр сайхан билэгтэй зvvдийг нь чи буруугаар тайлаад урвуулж орхилоо доо, одоо энэ бүсгүйд юу тохиолдохыг би эс мэднэ хэмээн их л санаа з.о.в.с.о.н байдалтай хэлсэн гэнэ. Маргааш өглөө нь гэрийн эзэн босоод тээр хол дүнсийх хойд уулын энгэрт олон шувуу эргэлдэхийг харжээ.
Муу совин нь татсан зайран морио унан давхисаар олон элээ хэрээ эргэлдсэн газар очиход ч.o.н.o.н.д б.а.р.и.у.л.с.а.н хvний биеийн с.э.г байхыг харжээ.
С.э.г дээр урьд шөнө хоног төөрvvлсэн бvсгvйн дээлийн тасархай болон боодолтой баадан нь ц.у.с.а.н.д хyтгалдан хаа сайгүй тарсан байхыг олж харж гэнэ.
Энэ үлгэрийг эмээ минь надад яриад: Зvvдээ хамаагүй хүнд битгий ярьж бай. Зvvд тайлж мэдэхгүй хүн сайныг зөгнөсөн зvvдийг урвуулж муу зvгрүү эргүүлдэг юм. Хэн нэгэн хамгийн түрүүнд чамд зүүдээ ярьж өгвөл САЙН гэж тайлж өгч байгаарай.
Тэгвэл ямар ч муу зөгнөлийн зүүд зөөлөрдөг юм. Хатуу зүүдийг зөөлөлж сайн талруу нь эргүүлж өгөх нь том буян шүү гэж захидаг байж билээ. Зүүдээ хүнд ярьж өгч болдоггүйн учир энэ буй за…