Home Дэлхий Энэ дэлхий дээр хамгийн дур булаам, cеkcи, халyyхан эмэгтэй бол зөвхөн миний эхнэр…

Энэ дэлхий дээр хамгийн дур булаам, cеkcи, халyyхан эмэгтэй бол зөвхөн миний эхнэр…

1 second read
0
0
2,041

Өндөр нам, өргөн бүдүүн хамаагүй нэгнээ олж, аз жаргалтайяа гэрлэсэн хосуудын төгс төгөлдөр жишээ бол тэд юм. Пауло, Катючиа нарын өндрийг нийлүүлээд тооцход 180 см өндөртэй бөгөөд  дэлхийн хамгийн жижиг гэрлэсэн хосоор Гиннесийн номонд бичигджээ.

Хосууд үүнийхээ төлөө дэлхий даяар алдартай болсон бөгөөд тэдний хайрын түүх ч маш гайхалтай дахин давтагдашгүй байжээ. Ингээд та бүхэнд энэхүү хөөрхөн хосын хайрын түүхийг хүргэж байна.

Эмэгтэй хүн хэдийгээр жирийн хүмүүсээс арай намхан ч гэсэн тэдний зүрх сэтгэл том, бие биенээ болон амьдралдаа байгаа бүх хүмүүсийг хайрлах хайр нь хүчтэй байдаг, тиймээс бүхнийг хамтдаа даван туулж чадах сэтгэл байхад амьдралын бэрхшээл тийм ч ноцтой биш мэт санагддаг гэж Катючиа хэлжээ.

Тэдний хайрын түүх онлайнаар эхэлсэн.

Залуу хосууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бие биетэйгээ танилцсан байдаг. Эхэндээ тэд хэсэг хугацаанд хоорондоо чат бичжээ, дараа нь анхны болзоо, анхны үнсэлт болон анхны гэх бүх зүйлсээ хийж дуусгасны эцэст хэдэн жилийн дараа тэд эхнэр, нөхөр болжээ! Гэхдээ тэдний дунд энэ үйл явдал санасныг бодсон шиг амархан байгаагүй аж.

Катусиа түүнийг олон сошиал хаяг дээрээ 18 сарын турш блоклож байжээ. Гэсэн ч Пауло үүнд нь бууж өгөлгүй эцэст нь түүний зүрх сэтгэлийг эзэмдэж буцаж харилцаагаа сэргээж чаджээ.

Паологийн хувьд эхнэрээ харсан мөчөөсөө авхуулаад анхны харцаар дурлаж түүнд хайртай болсоноо мэдэрсэн ба түүнтэй л уулзахгүй бол, хоолойг нь сонсохгүй л бол бүх зүйл утгагүй санагдаж эхэлжээ. Харин Катусиагийн хувьд эхэндээ түүнийг маш уйтгартай, ядаргаатай санагдсан бөгөөд түүний мэдрэмжгүй ярианаас болж блоклосон байна. Гэсэн ч Паоло түүнд бууж өгөлгүй өдөр бүр түүний сэтгэлийг буцааж татах гэж тэмцээд эцэст амжилт олж 18 сарын дараа түүнийг блокноос нь гаргажээ.

Тэд хэсэг хугацаанд холын харилцаатай байсан боловч хамт байх ёстойгоо мэдсэнийхээ дараа Катюсиа төрөлх Лондрина хотоосоо Итапева дахь Пауло руу нүүжээ.

Паоло  найзуудынхаа өмнө ресторанд албан ёсны санал тавихад тэд бүтэн 8 жилийн турш үерхэж байжээ. Энэ нь ч Катючиагийн хувьд туйлын романтик санагдсан ба маш том гэнэтийн бэлэг болж чаджээ. Паолог сэтгэлийн үгээ илэрхийлж гэрлэх санал тавихад тэр даруй зөвшөөрөв.

Тэд дэлхийн хамаг жижиг хосоор геннисийн номонд бүртгүүлсэн байдаг.

Хосууд нэг зүйлд маш бат итгэлтэй байдаг ба энэ том дэлхий дээр бие биенээ олно гэдэг нь бурхан л цаанаас нь зориулж нэг нэгнийг нь бүтээж уулзуулсан байх хэмээн итгэдэг гэжээ.

Тэдний хоорондын харилцааны хувьд тэд зүгээр л жирийн нэг хостой адил – заримдаа марrаж хэpэлдэх зүйл ч гардаг. Гэхдээ ихэвчлэн Паоло эр хүний зангараг гаргаж эхнэртээ бууж өгдөг гэнэ. Мөн энэ дэлхий дээр хамгийн дур булаам, с.е.к.с.и, халуухан эмэгтэй бол зөвхөн миний эхнэр гэж Паоло хэлсэн бол Хамгийн чухал гайхалтай зүйл бол бидний мэдрэмж, бодол, мөрөөдөл давхцах явдал гэж Катючиа нэгэн ярилцлагадаа тайлбарлажээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…