
Хорвоод бусдын төлөө сэтгэлтэй хүмүүс байдаг нь сайхан. Насаараа хүүхдүүдэд хичээл заасаар тэтгэвэртээ гарсан багш Антонио Ла Кава тэтгэврийн мөнгөө аваад гэртээ амрахыг ер хүссэнгүй. Тэрбээр 42 жил багшилсан асар их туршлагатай мундаг багш ч гэлээ эргээд багшилна гэж бусдыг сандаргасангүй.
Шинэ залуу багш нар шинэ залуу иргэдэд хичээл заах нь илүү гэж үзжээ. Харин ном бол хэзээ ч хуучирч хоцрогдошгүй арвин баялаг гэдгийг хүүхэд залуустаа ойлгуулж, одооны интернэт орчноос хичнээн илүү амьд ертөнцөөр аялуулж, тархи оюуныг цэнэглэгч зүйл вэ гэдгийг ойлгуулах, …
мөн тэр бүр шинэ ном зохиол хурдан очдоггүй Италийн өмнөд хэсэгт орших, Базиликатийн толгод, чулуурхаг уулстай ТОСГОНД амьдардаг хүүхдүүдэд шинэхэн номуудыг хүргэж өгөх, хүссэн номоо урт хугацааны зээлээр авах боломжийг өгдөг гэнэ.
Өөртөө ашиг гаргадаггүй энэ багш зөвхөн хүүхдүүдэд номын ач тус, баяр баясгалан, бичгийн боловсролыг олж авахад туслах зорилготой… хөдөлж чадахаа больтол энэ ажлаа хийсээр байх болно, энэ талаар нэмж хийх ажил ч их байна гэж ярьжээ.
Антонио Ла Кава өөрт байсан 3-н дугуйтаа өөрчилж, ном зөөвөрлөх боломжтой болгон өөрчилсөн байна. Ингээд ахмад багш маань гэртээ бэлдсэн замд хэрэглэх хүнсээ ууталж бэлдээд бүс нутгаа тойрч хүүхэд багачуудад ном хүргэж өгөх ажлаа сэтгэл дүүрэн хийдэг байна.
Тэр хүүхдүүдэд маш их хайртай бөгөөд, ашгийн төлөө бус учраас нэг хүүхэд хэдэн ч ном авсан, хичнээн ч удаан хугацаагаар зээлсэн дуртайяа өгдөг бөгөөд, хэрэв мөнгө төлж чадахгүй бол цэвэрхэн уншаад буцааж өгвөл өөр хүүхдэд уншуулах боломжтой гэж хэлдэг гэнэ. Гол нь ингэж өгөхдөө уг хүүхэдтэй дараа нь номны үйл явдлын талаар заавал ярилцдаг байна…учир нь номоо уншсан үгүйг шалгаж байгаа арга гэнэ шүү.
Ахмад багш маань энэ үйлдлээсээ болж тэтгэвэрийн мөнгөө ном, шатахуунд үрчихдэг гэнэ. Ийм сайхан хүмүүс хорвоогийн өнцөг булан бүрт байдаг нь сайхаанМанайд ч бас гэр хорооллын худаг дээр монгол бичиг заах гэх мэт сайн сайхныг түгээгч хүмүүс бий.
Харин эрдмийн их өргөөнд боловсрол түгээх зарим багш нар маань хүүхдүүдийн ар гэрийн амьдарлын боломж бололцоог ч үл харгалзан үнэтэй ном хүчээр шахдаг үзэгдэл арилахгүй л байгаа.