Наран улсын түүхэнд хамгийн тод тэмдэглэгдэн үлдсэн зүйлсийн нэг бол яахын аргагүй “гейша” нар юм. Гэвч бид энэ удаад үзүүлбэр үзүүлж, эрэгтэйчүүдийг хөгжөөн, сээтrэнэх vvрэгтэй гейша нарыг бус, тэдний нэрийг барьж б.и.е.э v.н.э.л.д.э.г эмэгтэйчүүдийг онцолж байна.
Б.и.е.э ү.н.э.л.э.г.ч эмэгтэйчүүд гадаад хүмүүст “үйлчилгээ” үзүүлж, XIX зууны хоёрдугаар хагасын турш Японы төсвийн гадаад валютын чухал эх үүсвэр болж байв.
“Караюки-сан” (“гадагшаа явсан” гэж орчуулагдах) хэмээн алдаршсан Япон бүсгүйчүүд Британийн Австрали дахь хамгийн анхны колони Сиднейгээс Орос улсын Приморийн хязгаарын төв Владивосток, Шанхайгаас Сингапур хүртэл гэхчлэн Ази даяар ажиллаж байв.
Тэд япончуудын эзэмшдэг эмсийн хvрээлэнд ажилладаг байсан бөгөөд ихэвчлэн оршин суугаа нутгийнхаа хэлийг огт мэддэггүй байсан аж.
“Ойран” (花魁) гэж эмсийн хvрээлэн дэх хамгийн нэр хүндтэй, гоо үзэсгэлэнгээрээ ялгарсан б.и.е.э v.н.э.л.э.г.ч.и.й.г хэлдэг байсан бол жирийн б.и.е.э v.н.э.л.э.г.ч.д.и.й.г “юүжо” (遊女) гэж нэрлэдэг байжээ.
Харин бидний мэдэх “гейша” нар нь дуу дуулж, хөгжим тоглож, бүжиглэх авъяасаараа зочдыг хөгжөөх үүрэгтэй байв. Гейшагийн ухаанд суралцаж буй охидыг “майко” гэж нэрлэнэ.