Home Дэлхий Ердөө ганцхан зорчигчийнхоо төлөө Монгол ингэж ажиллаж чадах уу? Хүнээ боддог орон өөр юмаа…

Ердөө ганцхан зорчигчийнхоо төлөө Монгол ингэж ажиллаж чадах уу? Хүнээ боддог орон өөр юмаа…

0 second read
0
0
491

Японд хаа сайгүй борооны шүхэр өлгөсөн тусгай тавиурууд байдаг ба, бороо орж эхэлбэл хэн бүхэн эндээс тааваараа авч хэрэглэх зориулалттай бөгөөд хур тунадас зогссоны дараа өөрт хамгийн ойрын зогсоол дээр үлдээдэг гэнэ.

Манайд шүхэртэй тавиур биш шvлс нус дүүрсэн гудамж талбай л байх юм. Иргэдээс их зүйл шалтгаалдаг гэдгийн жишээ энэ болов уу…
Мөн Японд бүхэл бүтэн галт тэрэг ганцхан хүнд үйлчлэхийн тулд Ширатаки тосгоны чиглэлд явдаг гэнэ.

Хоккайдо аралд оршдог уг Ширатаки тосгон руу 60 жилийн турш хүн тээвэрлэдэг байсан галт тэрэг зорчих хүн нь цөөрсөөр одоо энэ чиглэлд ганцхан зорчигч өдөр бүр явдаг болжээ.

Ширатаки тосгоны чиглэлд 1955 онд анх төмөр зам тавигдаж тосгоны хүүхдүүдийг сургуульд нь, насанд хүрэгчдийг төвд хүргэдэг байсан гэнэ. Өнөөгийн байдлаар хотжилт, хүн амын хөгшрөлтөөс болоод хүүхдийн тоо цөөрч, одоо Ширатаки тосгонд ердөө 36 хүн амьдардаг болжээ.

Тэр дотроос цорын ганц зорчигч нь Кана Харада нэртэй охин бөгөөд тэр өдөр бүр 35 минут аялаж сургууль, гэрийнхээ хооронд зорчдог юм байна. Кана охин ирэх гуравдугаар сард сургуулиа төгсөх ба үүний дараа Ширатакигийн төмөр замын өртөө бүр мөсөн хаагдах аж.

Галт тэрэг сүүлийн гурван жилд зөвхөн Канад зориулан, түүний хичээлийн хуваарьт тааруулан үйлчилж байгаа юм. Кана охин уг өртөөг зөвхөн өөрт нь зориулж ажиллуулдагт баярладаг ч удахгүй хаагдах тухай бодохоор харамсдаг гэж ярьжээ. Хүнээ боддог орон сайхан юмаа.
Ганцхан иргэндээ тавих анхаарал…

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…