Картын барааны үе. Би ч хүүхэд байлаа. Өвөөтэй хамт дэлгүүр явж картын барааг нь авалцаад аминдаа туслаж, юмнаас нь өргөлцөөд буцаж явсан.
Ер нь л бид 2 дэлгүүр цуг явдаг байсан. Гэр хороололд амьдардаг байсан юм. Гэррүүгээ алхаж явтал өвөөгийн маань барьж явсан тор гэнэт задарч, элсэн чихэр нь автобусны буудлын хажуухан талын шороон дээр нилийтэл асгарлаа.
Өвөөгөө халаглан сөхрөөд суухаар нь: – Өвөө ааваа орхичихоо. Шороотой муухай болсон гэтэл Өвөө маань: – Миний хүү жаахнаараа ялгаад түүгээдэх гэж билээ.
Автобусны буудлын хажуухан талд байсныг хэлэх үү, хүний хөл ихтэйг хэлэх үү хурдхан түүж авахыг бодоод бохирч сууж түүж эхэлсэн. Түүж байхдаа өвөө аав маань юу ч хэлээгүй. Түүж болох бүхнийг ялгаж түүгээд За боллоо явья хүү минь гээд хөтлөлцөн харьсан.
Замдаа өвөөгийн маань нvдэнд нyлимс цийлэгнэн байн байн арчиж явсаныг би хэзээ ч мартаагүй. Ирээд эмээ ээжид болсон явдлыг хэлж тороо бөхлөөд оёхгүй яасан юм гэж хэлсэн. Тэр оройжин бид 3 түүсэн элсэн чихэр дотроосоо шороог нь дахин ялгаж хонож билээ.
Өвөө ааваа заавал ингэх хэрэгтэй юм уу гэхэд: – Хүү минь амьдралд хаяж болдоггүй зүйл, орхиж болдоггүй тавилан гэж байдаг юм. Жижиг гэлгүй амьдралд хэрэгтэй зүйлсээ хэзээ ч битгий орхиж бай гэж хэлсэн. Одоо ч тороо үүрээд алхаж яваа өвөө аав минь өчигдөрхөн мэт нүдэнд харагддаг.
Ийм л үед хүүхэд нас минь өнгөрч. Олон сайхан сургааль нь миний амьдралд өнөөдөр ч хамгийн том тус болсоор байгаа. Өвөө аавыгаа өнгөрөхөд намайг цуг аваад яваач гэж цурхиртал y.й.лж байснаа одоо ч санадаг. Хайртай шүү өвөө аавдаа 🙏
Эх сурвалж: Бат-өлзийн Бат-эрдэнэ