Home Лайфстайл Сониуч зан нь дээд зэргээр хөдөлсөн тэрээр хийж байсан ажлаа орхин гүрвэлийг сайтар ажиглахад…

Сониуч зан нь дээд зэргээр хөдөлсөн тэрээр хийж байсан ажлаа орхин гүрвэлийг сайтар ажиглахад…

4 second read
0
0
2,043

Энэ бол Японд болсон бодит явдал. Нэгэн барилгачин залуу хэдэн жилийн өмнөөс л байшиндаа засвар хийх юмсан загасчны морь усгүй гэдэг шиг л байна даа хэмээн бодож явдаг байжээ.

Тэгтэл нэг удаа цаг зав гарч, нөхцөл байдал нь бүрдэж байшингаа гоё болгохоор  хамгийн эхний ээлжинд цэлүүд том өрөөтэй болохоор шийдэж ханыr эBдэж эхэлжээ. Японы уламжлалт байшин хоорондоо зайтай модон ханатай байх нь элбэг ажээ.

Ханыг буулгах явцад дотор нь нэгэн гүрвэл байхыг барилгачин анзаарав. Ийм төрлийн гүрвэлийг “Геко” гэдэг ба Японд, арал улсуудад орон гэрээр элбэг үзэгддэг аж. Харин тэр гүрвэл амьд байсан бөгөөд зугтсангүй, учир нь түүний нэг хөл нь хадаасанд хадаrдсан байдалтай байв.

Засварчин түүнийг өрөвдсөн боловч бас сониуч зан нь хөдлөв. Хадсан хадаасыг шалгатал 5 жилийн өмнө буюу байшин анх баригдахад хадагдсан хадаас байв. Юу болоо вэ? Энэ гүрвэл ийм байрлалтай 5 жил амьдарлаа гэж үү? Хөл нь хадаrдсанаасаа хойш хөдөлж чадалгүй хананы харанхуй завсарт 5 жил?

Байж боломгүй, санаанд оромгүй. Барилгачин үнэхээр гайхаж орхив. Сониуч зан нь дээд зэргээр хөдөлсөн тэрээр хийж байсан ажлаа орхин гүрвэлийг сайтар ажиглав. Яаж амьд гарч чадав, юу хийгээд? … Гэнэтхэн амандаа хоол зуусан өөр нэгэн гүрвэл гарч ирэв.

Япон барилгачин гайхахын дээдээр гайхаж бас сэтгэл нь хөдлөв. Хөл нь хадагдсан гүрвэлийг 5 жилийн турш өөр нэгэн гүрвэл, тун магадгүй түүний партнёр хооллож байсан байх нь. “Хайрт”-даа итгэл найдвар алдалгүйгээр, эрсдэл бэрхшээлийг сөрөн тавын таван жил цөхрөлтгүй хоол зөөсөн байх нь.

Хүмүүн бидний чадамгүй хандлагыг хөөрхий энэ жижиг амьтан гаргаж чаджээ. Хайртай хүмүүсээ хэзээ ч бүү орхи. Хэрэгтэй үед нь завгүй байна гэж шалтаг бүү тооч. Ертөнц бүхлээрээ чиний хөл дор байж болох ч тэдний хувьд чи ганцхан ертөнц нь байж болох. Үл тоосон нэг хором үргэлжид чамайг хайрласан тэр л зүрхийг шаpхлуулж болох.

Ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө зүрхэндээ тээх тэр хайрыг амьдралынхаа турш бүтээдэг ч ганцхан хором л үгүй хийдэг гэдгийг санаарай.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…