Home Дотоод мэдээ Тордайн Ганболд 50 гарсан ч 30-тай мэт залуу биеэрээ гангарч өөрийн БЛИЦ АНКЕТАА дэлгэлээ.

Тордайн Ганболд 50 гарсан ч 30-тай мэт залуу биеэрээ гангарч өөрийн БЛИЦ АНКЕТАА дэлгэлээ.

4 second read
0
0
1,896

“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг бизнесийн салбарт азтай одтой, амжилттай яваа хөдөлмөрч хүн гэдгийг хүн бүр мэднэ. Одоо тэрээр крипто салбарт хүч үзэн ADM хэмээх койн гаргаад байгаа билээ. Тэгвэл тэрээр өөрийн твиттер хуудаснаа нас бол тоо гэдгийг батлах гэсэн үү? өөрийн биеэ рекламдах гэсэн үү?

Цээж нvцгэн зурагаа оруулж өөрийн блиц анкетыг хүмүүсд дэлгэж flex-дээд амжсан билээ. Харин дагагчид нь түүнийг “- үнэхээр залуухан харагдаж байна шүү. Амьдралын зөв хэвшилтэй хүн л ингэж залуугаараа байдаг байхдаа” хэмээн бичицгээжээ.

Зурагны тайлбараа бичихдээ өөрийн танилцуулга маягтай бичсэн нь олны анхаарлыг ихэд татжээ.

Нас: 50, Өндөр:176см, Жин:69кг, Төрсөн/өссөн: УБ, Хэл: орос, франц, герман, англи.

Мэргэжил: улс төр, төсвийн бус бизнесмен. Хүсэл: хүчтэй, хариуцлагатай, хэрсүү иргэний нийгэм. Улс төрийн харьяалал- МАН бус.

Twitter хуудаснаа бичсэн зурагны тайлбар

Ингээд түүний тухай товч дурдвал: Түүнийг Тордайн Ганболд гэдэг бөгөөд Аав нь Архангайн Эрдэнэмандал сумын харъяат. Ээж нь Архангайн Булган сумынх аж. Тэрээр өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн ба дээрээ нэг ахтай.

Бүр жаахан байхдаа 19,20 настайдаа ганзагын наймаанд явна гэдэг нь л надад амь насаа сорьсон хатуу сорил байсан.

Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр “- Өвөө маань “саятан жолооч” Ц.Самбуу гэж тээврийн жолооч хүн байсан. Тэр үед тээврийн жолооч нар мөнгө боломжийн авчихдаг байсан болохоор багаасаа л мөнгөтэй харилцаж сурч дээ. Тэр үеийг эргээд бодоход их л хариуцлагатай үүрэг байж.

Арван жилдээ Франц хэлний сонгон суралцах ангид сурч байсан болохоор Гадаад хэлний дээд сургууль сонгож Франц хэлний ангид элссэн. Мэддэг хэлний ангидаа л орчихсон юм.

Дараа нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид сурсан. Үүний дараагаар Холбооны Бүгд найрамдах Герман улсад Засгийн газрын тэтгэлгээр эдийн засаг, маркетинг менежментээр сурч төгссөн.


Манай эхнэр надаас 10 гаруй насаар дүү. Би хожуу гэр бүл зохиосон. Манай эхнэр арван жилдээ Швейцарт, дараа нь Германд сурч байсан. Улаанбаатар хотод нэгэн компанид дадлага хийж байхад нь санамсаргүй байдлаар анх танилцаж байлаа. Сүүлдээ хувь заяа юм уу, тэр хүн надад таалагдаж эхэлсэн. Би ч эргүүлж тойруулж эхэлсэн. Өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад аваад суучихсан даа. Одоо манайх дөрвөн хүүхэдтэй.” гэжээ.

Ингээд Монголын нэгэн өнөр өтгөн сайхан гэр бүлдээ аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…