Home Лайфстайл Миний тэнэг хойд эцэг. Нэг өдөр хөрш маань аавыг TЭНЭГ AMЬТАH гэж хэлэхийг сонсож билээ. Би түүнд…

Миний тэнэг хойд эцэг. Нэг өдөр хөрш маань аавыг TЭНЭГ AMЬТАH гэж хэлэхийг сонсож билээ. Би түүнд…

0 second read
0
0
726

Намайг 14 настай байхад ээж минь нас барсан юм. Хойд аав маань энэ явдлаас хойш дүү бид хоёрыг орхиж болох л байсан.

Гэхдээ тэр дүү бид хоёрыг юугаар ч дутаахгүй өсгөхийн тулд гурван ажил зэрэг хийж, хоногт ердөө л 4 цаг унтаж, бүх хүчээ дайчилж амьдарсан. Эхэндээ биднийг хэзээ орхих бол гэж байнга айдаг байсан ч, аав минь орой бүр инээмсэглэсээр орж ирдэг байсан юм.

Нэг өдөр хөрш маань аавыг минь “тэнэг амьтан” гэж хэлэхийг сонсож билээ. Би түүнд хандан та ингэж хичээх хэрэггүй, бид таны төрсөн хүүхэд чинь биш шүү дээ гэж хэлэхэд тэр над руу хараад:

– “Үгүй дээ хонгор минь би ээжтэй чинь гэрлэнэ гэж шийдэхэд та хоёр хэзээний миний хүүхдүүд болсон байсан, ээжийг чинь амь тавихаас өмнө би түүнд та хоёрыг хэзээч орхихгүй гэж амласан, гэхдээ тэрнээс ч чухал нэг зүйл бол би та хоёрт хайртай” гэж хэлсэн юм.

Намайг коллежоо төгстөл тэр хорт хавдартай гэдгээ биднээс нууж, эрүүл болж жүжиглэсэн нь магадгүй намайг сургуулиа орхино гэж бодсоноос болсон байх л даа.

Тэр хорт хавдрын эмчилгээндээ хангалттай хүрэлцэх мөнгийг дүүгийн минь коллежийн төлбөр болгон хадгалсан байсан. Тэр тэнэг амьтан биш ээ, харин амласан л бол хэлсэн дээ хүрдэг, хайрласан л бол дуустлаа хайрлаж чаддаг жинхэнэ эр хүн байсан юм.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…