
Саяхан Монгол Улсын их сургууль болон Монголын Үндэсний их сургууль хоорондох нэрний утга адилаас болж мaрrаaн vvсээд байгаа билээ.
Учир нь Монголын Үндэсний их сургууль гаднаас элсэгч авахдаа, гадны хүмүүс уншихад Монгол Улсын их сургуультай яг ижил англиар бичигддэгтэй холбоотой аж.
Түүгээр барахгүй хөдөө орон нутгийн элсэгч хүүхдүүд Монгол Улсын их сургуульд орлоо гэж бодон Монголын Үндэсний их сургуульд ч ордог тохиолдлууд цөөнгүй байгаа талаар Боловсролын сайд дурдаж энэ асуудал дээр цэг тавих тухай яригдаж эхлээд байгаа билээ.
Тэгвэл энэ асуудал дээр Монголын Үндэсний их сургуулийн багш Б.Отгонбаяр дараах байр сууриа илэрхийлжээ.
“- Сайд маань өөрөө 10-хан секунд үг хэлэхдээ Монголын Үндэсний Улсын их сургууль гээд манай нэрийг rуйвуулж хэлж байна. Уг нь У,Ү үсэг тусдаа ялгаатай. Дээрээс нь 21 аймгийн эцэг эхчүүд багш нар, ялангуяа бага ангийн багш нар үүнд хамаатай.
Сайд маань өөрөө боловсролын газар очоод 21 аймгаар тойроод элсэлтийн албаа зохион байгуулаад хүүхдүүдтэй уулзаж байхад хэзээ ч хүүхдүүд У, Ү үсгийг андуураад байдаггүй юм.
Яагаад энэ vйлдэлдээ х.а.р.и.уц.л.аrа хvлээхгүй, өөрийн амаар Монголын Үндэсний их сургууль, Монгол Улсын их сургууль хоёрын хооронд хүүхдүүд төөрөлдөж байна гээд яагаад энэ олон мянган эцэг эхчүүдийг 21 аймгийн багш нарыг, залуучуудыг яагаад ингэж д0р0мжилж байгаа юм бэ. Би Баянхонгорр аймгийнх. Би Монголын Үндэсний их сургуульд орж ирэхдээ МУИС гэж андуурч орж ирээгүй шүү дээ.
Миний ард сууж байгаа багш нар байна, залуучууд байна. Бид энэ их сургуульд орж ирээд амжилтанд хүрсэн юм. Олон Улсын таквендогоор хичээллээд дэлхийн аваргын хошой мөнгөн медаль, азийн аварга зэрэг нэр хүндтэй улсдаа нэмэр оруулж буй энэ медалиудыг бид нар авчирч чадсан юм аа.
Тэгвэл 21 аймгийн залуусыг ямар ч боловсролгүй, У Ү үсгийг ялгадаггүй гээд эцэг эхчүүд залуучууд ямар их г0мд0ж байна гээч.
Тийм учраас Боловсролын сайдаа та яг одоо орон нутгийн залуучууд, эцэг эхчүүд, багш нараас яг одоо уучлалт rуй. Хэрвээ уучлалт rуйж чадахгүй бол би энэ багш нар болон хөдөө орон нутгийн эцэг эхчүүдийн өмнөөс т.э.м.ц.л.и.й.н х.у.р.ц хэл бэрлүү шилжиж з.у.лын rол болгоход бэлэн байгаа шүү.” гэжээ