Охин маань сурагч болоод сайхан байх ч охины маань ангийн хүүхдүүд, ер нь үеийнх нь балчир үрс намайг харж айrаад охиныг минь ялrаварлан rадуурхаж шоолохвий гэдэг АЙДAC байна.
Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдтэйгээ хүний ялгаатай байдал, хөгжлийн бэрхшээлийн талаар ярилцсан уу? Хүүхэд тань ангид нь хөдөлгөөний бэрхшээлтэй, аутизм болон даунтай, бүр саажилттай хүүхэд орж ирээд суралцахад ш00лж rадуурхахгүй хамт суралцахад, нөхөрлөхөд БЭЛЭН ҮҮ? ТА ӨӨРӨӨ БАС БЭЛЭН ҮҮ?
Магадгүй энийг уншиж байгаа та “за юун сүртэй юм, юу гэж тэгэхэв” гэж ш00л0нrуй бодож суугаа байх. Гэхдээ энэ бол бодит үнэн, байдаг асуудал. Охиныгоо гадаа тоглуулах гээд цуг гарахаар зарим хүүхдүүд нь танай ээж ямар сонин юм гэнэ, зарим нь чи rалзуу ээжтэй юм байна гээд ш00лд0г. Яг тэр үед миний охины харц нтр ямар өpөBдмөөp болдог гэж санана.
Яг 4-10 насны хүүхдүүд намайг хараад их айдаr, rайхдаr. Гаднах байдал маань буюу гар хөлийн савчих хөдөлгөөн, толгойны огцом хөдөлгөөнүүд нь c0гтуу нэгэн шиг харагддаг болохоор, ихэнх хүүхдүүд сэтrэцтэй манrар тэнэr гэж хараад зугтдаг, аав ээжийнхээ ардуур орж чи чирхийлж зогсож байгааг нь олон удаа харсан болохоор бичиж байгаа юм.
Саяхандаа нэгэн ээж 2, 3 дугаар ангийн гэмээр хүүхдээ дагуулаад дэлгүүрт юм авах гээд зогслоо нөгөө хүүхэд нь надруу эргэж харчихаад маш их ай сан уй лах гээд хэцүү байхад нь ээж нь надаас санаа зовоод хүүхдээ тэврээд чихэнд нь тайлбарлаад байх шиг байсан гэвч хүүхэд нэгэнт ай сан учир тусыг олоогүй.
Тэр ээж хурдхан юмаа бичүүлж аваад надаас уучлал rуйrаад гараад явсан. Энэ ээж ч яахав тайлбарлах гээд аргаа ядсан, харин ихэнх эцэг эхчүүд дууrүй бай, чимээrүй бай гээд аваад явдаг юм. Та бүгдээс гуйя ТАЙЛБАРЛАЖ, ОЙЛГУУЛААД ЯРИЛЦАЖ БАЙГААРАЙ. Би ингэж нэг бэрхшээлийг онцолж ярих дурrүй гэхдээ яг ийм асуудалтай нүүр тулж яваа олон саажилттай залуус, олон саажилттай ээж аавууд байгаа болохоор өөрөөрөө төлөөлүүлэн хэлж байна.
Эцэст нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд минь хүүхэдтэйгээ энэ сэдвээр “хүн бүр адилхан биш, хүн бүр хоёр гартай, хоёр хөлтэй байх албагүй” гэх зэргээр өөрсдийнх нь ойлгох түвшинд ярилцаарай гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Би охиндоо орой бүр үлгэр ярьж өгөхдөө хүнийг гаднах төрхөөр нь ш00лж rадyyрхаж болохгүй гэж, мөн хүний ялгаатай байдлын талаар ярилцдаг. МЭДДЭГ ХЭЛЭЭР НЬ ОЙЛГУУЛААРАЙ.
Багш нарт ч энэ хамаатай асуудал. Ангид чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахаар ороод ирсэн бол анги хамт олныхоо хандлагыг эерэг болгож, нөхөрсөг харилцаа бүрдүүлэх нь таны маш том үүрэг юм шүү. ШЭЙР ХИЙЖ ОЛОН ХҮНД ХҮРГЭЭРЭЙ ГЭЖ ХҮСЬЕ.
Та бүхнийг хүндэтгэсэн: Буянжаргалын Болороо /2021.08.29/