Home Дотоод мэдээ 3oвлoн үзсэн хүн илүү сайхан санал тавьсан улсруу л явна шүү дээ хэмээж байсан бол Саид Моллай…

3oвлoн үзсэн хүн илүү сайхан санал тавьсан улсруу л явна шүү дээ хэмээж байсан бол Саид Моллай…

3 second read
0
1
3,632

МҮОХ өнгөрсөн пүрэв гарагт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулсан.

Тухайн үед Токиогоос мөнгөн медальтай ирсэн Саид Моллай Монголд байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй юм.

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Саид Моллайтай зорин уулзаж, “Алтан од” одон, олимпоос медаль хүртсэн тамирчны батламж болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө.

Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа болохоор ирснээ учирласан юм. Саид Моллайдаа амжилт хүсэж, цаашдаа монголчуудыг олон удаа баярлуулахыг ерөөе гэж Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээлэв.

Түүнийг Германы иргэн болно гэсэн ярианд Монгол түмэн хилэrэж “арай ч дээ бид ингэж их хайрлаж байхад цаанаа өөр бодол тээж байжээ.” гэх зэрэг сэтгэгдэлээ илэрхийлж байсан бол зарим нь “угаасаа ийм бодлогогүй манайх шиг улсад яаж тогтох вэ дээ. Илүү сайхан санал ирсэн газарлуу л хүн явна шүү дээ” хэмээж байжээ.

Тэгвэл удаа түүний хэлсэн үг Монголын ард түмнийг дахин нэг баярлууллаа. Германы иргэн болох талаарх мэдээлэл цөм хyдал зүйл байжээ. Одоо түүнийг Германаас гэр бүлээ авчраад Монголдоо суурин амьдрахыг олон хүмүүс хүсэж ерөөж байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…