
Гэрээсээ гаднын компаниудад ажиллах, интернэтээр мөнгө олох нь 10 гаруйхан жилийн өмнө л бараг боломжгүй байлаа. Дундаж Монгол хүний хувьд гацалгүй видео дуудлага хийх хэмжээний хурдтай интернэт, олон хоног сараар сааталгүй гаднаас мөнгө хүлээн авах чадамж аль аль нь хомс байв.
Мөн freelancing гэх үзэгдэл ч өөрөө шинэхэн, “Энэтхэгүүд Америкийн компаниудад outsourcing хийдэг гэнэ” гэх ярианаас цаашгүй байлаа.
1. Монголчуудын хувьд “салхи” эргэсэн! 2010 оноос хойш дараах боломжууд бидэнд нээлттэй болсон:
Монголд өндөр хурдны интернэтийн хүртээмж хэд дахин өссөн, үнэ нь ч буурсан. Америк, Европын улсуудаас мөнгө хүлээж авахад 1 → 2 ажлын өдөр л шаардагддаг болсон.
Барууны орнуудад “gig economy” гэх ойлголт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Gig гээч нь манайхны “халтуур хийх” гэдэгтэй дүйцнэ. Ер нь хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, уламжлалт оффисын ажлаас тэс өөр, уян хатан цагаар, хүссэн газраасаа эсвэл хүссэн үедээ ажилладаг ажлын байрууд олноор бий болж байна гэсэн үг. Өгөгдсөн ажлыг, заасан хугацаанд гүйцэтгэж чадаж л байвал ямар сургууль төгссөн чинь, хаана амьдардаг чинь хэнд ч хамаагүй!
2. Мөнгө, мөнгө, бас дахин мөнгө!
Би Монголын томоохон компанид ажилладаг байлаа. Гэхдээ гэрээсээ ажилладаг болсноос хойш сарын цалингаа 2 өдөрт олдог болсон. Тиймээс ур чадвараа хөгжүүлж гэрээсээ гадаадад ажиллах нь манай Монголчууд санхүүгийн эрх чөлөөнд хүрч болох хамгийн боломжит арга гэдэгт итгэдэг болсон.
Өмнө нь Монгол хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд дараах арга замууд л байлаа: Бизнес эрхлэх, хувиараа наймаа хийх. Хаа нэгтэйгээс бараа оруулж ирж зарах. Байгууллагын шатаар (corporate ladder) өгсөж С түвшний захирал болох. Үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн хүнд механизмын борлуулагчаар ажиллах. Гадаадад хар, цагаан ажил хийх
Одоо дараах арга замууд бидэнд нээлттэй болсон:
Мэдээллийн технологи, график дизайн, баримт бичиг боловсруулалт, видео/аудио засварлах энэ тэр гээд ер нь компьютер дээр хийж болох бүх төрлийн ажлыг цагийн хөлсөө тохироод фрийлансэр (freelancer – онлайн цагийн ажилтан, хөлсний цэрэг) байдлаар хийж евро, фунт, доллароор цалинжих. Бусдад үр өгөөжтэй агуулга бүхий вэб сайт эсвэл Youtube суваг ажиллуулж Google, Amazon -ийн сурталчилгаа байршуулан орлогын идэвхгүй эх үүсвэртэй болох.
“Зайны” (remote) компаниудад ажилтнаар ажиллах.
3. Цаг бол жинхэнээсээ алт!
Хувь заяаныхаа жинхэнэ эзэн болохын төлөө зүтгэж, гэрээсээ гадаадад ажиллан, интернэтээр мөнгө олох зорилго тавьж эхэлсэн тэр мөчөөс л “Цаг бол алт” гэх улигт үг хэчнээн үнэн болохыг та ойлгож эхэлнэ. Яагаад гэвэл:
Гэрээсээ ажилладаг болсноор гэр бүлтэйгээ, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг тань нэмэгдэнэ. Оффис руу ирж очих замдаа түгжирч өнгөрүүлдэг цаг -аа хэмнэнэ. Болсон, болоогүй хурал уулзалтад сууж дэмий өнгөрүүлдэг цаг -аа хэмнэнэ. Хэмнэсэн цагаа ашиглаад өөрийнхөө дуртай зүйлсийг хийнэ. Өндөр бүтээмжтэй ажиллаж чадвал 1 цагийн дотор Монголд оффисын ажил хийгээд 1 өдөрт олдог мөнгийг ч (алтыг) олох боломжтой. Дэмий сууж ямар их мөнгө олох боломжийг алддаг байснаа ойлгоно.
Хэрвээ та хэрэглээний түвшинд англи хэлтэй бол https://developers.turing.com/ руу ороод төслийг нь хийж үзээд өөрийн чадварыг тодорхойлж ажил олох боломжтой. Мөн энэ талаар илүү их дэлгэрэгүй мэдээлэл авахыг хүсвэл https://gerelt.gereesee.com/ энэхүү сайтруу орж үнэ төлбөргүй хамгийн хэрэгтэй мэдээллүүдээ олж аваарай. Танд амжилт хүсье.