“Токио 2020” зуны олимпод Монгол Улсын тамирчин Саид Моллай оролцож мөнгөн медаль хүртэн төрийн далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан. Монгол улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн тэрээр Монголын засгийн газарт r.о.м.д.о.л.т.о.й байгаагаа UBN.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр “Намайг орон сууц, их хэмжээний мөнгөөр шагнуулсан гэх маш олон х.у.д.а.л мэдээлэл гарсан. Үнэндээ би ямар ч орон сууц аваагүй. Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан. Тэд хүрэл медаль хүртсэн. Харин би Монгол Улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн мөртлөө надад юу ч өгөөгүйд гомдож байна.
Монголд ирсний дараа надад маш олон хүн баяр хүргэсэн. Би үүнд баяртай байдаг. Гэхдээ Монголд ирээд 10 хоносон ч Засгийн газар болон МҮОХ-ноос хэн ч ирж уулзаагүй, ямар нэгэн хүлээн авалт, ёслолын арга хэмжээ зохион байгуулаагүйд гомдож байна. Гэхдээ би Монголын ард түмэнд гомдоогүй тэд надад чин сэтгэлээсээ баяр хүргэсэн.”
Монгол улсад олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр 3 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох журам байдаг. Харин төр засгаас Сайд Моллайд ямар нэгэн мөнгөн тэтгэмж өгөөгүй талаар хэллээ.
Мөн Монголын иргэншил дөнгөж аваад байх үед нь Моллаейд гурван өрөө байр бэлэглэнэ гэж Асашорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байжээ. Харамсалтай нь, өдийг хүртэл амлалтдаа хүрээгүй яваа гэнэ.
Энэ талаар олон түмэндээ танигдсан реппер Desant Буюу Батболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “- Моломд нэг x0pт0й Монгол сда шургачлаа шүү.” хэмээн хошигноод амжжээ. Олон нийт ч мөн энэ тухайд “манай заcаr сошиолоор ажил хийхээ больмоор бaйна. Баталсан журмынхаа дагуу rуйлrахrүй өгөх хэрэгтэй.” гэх мэт сэтгэгдэл илэрхийлсээр байна.