Дээгий буюу (дуучин Дэлгэрмөрөн) нэгэн удаа Баян-өлгийд тоглолтоор очиж л дээ.
Тэгээд яахав угийн ёсорхог эр хүн болохоор нутагт нь ирсийм чинь нэг мөсөн з.а.д хүндлээд үндэсний хувцасыг нь өмсөж дуулъя гэж бодонгуутаа, шууд тэндэхийн зах руу нь гялалзаж очоод л баахан үндэсний хувцас үзэж эцтэлээ шилж голж явсаар, харж харж хамгийн их тоноглол гоёл бүхий хувцас их стильный харагдангуут шууд худалдаж аваад ирж 😂
Ингээл орой тоглолтон дээр хит дуунаасаа хэд хэдийг дуулсаныхаа дараа хамгийн сүүлд өнөөх гоё тоноглол бүхий дэгжин гэгчийн хасаг хувцасыг өмсөөд маангар додигор гэгч гарч ирж дээ. Гэтэл юу вэ халуун дотноор алгаа хорстол ташиж суужээсэн зрител тэр чигээрээ Казах хувцастай Дээгийг харангуутаа нирхийтэл инээлдээд унаж. Дээгий ч нэлээд гайхаж ийш тийш хараад юу ч ойлгож амжаагүй байтал хөгжим ч эхэлж Дээгий :
-…ЭРГЭЖ БИТГИЙ ХАР! ЭРХЭЛЖ БИТГИЙ УЙЛ…гээд л нүдээ аниад уянгалуулан дуулж байгаад л сэмхэн харвал зрител бүүр энд тэндгүй саваад уначихсан, элгээ дарж инээсэн хүмүүс…
Аймаар дyprvй нь хүрсэн ч тэгээд л rvрийгээд л дуулаад л ….арай гэж дуу дуусч хүмүүс ч хөхөрч инээсэн хэвээр… Xачин санаrдаж гомдсон Дээгий маань (H0BШ! дахиж Өлгийд ирэхгүй дээ)… гэж бодож байтал тэндэхийн нэг хөгшин орж ирээд л “Ик сайкан дуулдаг күү шүү” гэж үнссэнээ:
-Хувцасаа хаанаас аваав? Уг нь манай үндэсний хамгийн өндөр настай ЧABГАНЦ өмсдөг хувцас шүү дээ…гэсэн байгаам АААхахаха😜😛 ЧАВКА хувцас өмсчихөөд ЭРГЭЖ БИТГИЙ ХАР ЭРХЭЛЖ БИТГИЙ УЙЛ…гэж дуулахаар л савж унаад байсан учир нь тодорхой болжээ.😜😛😛
/Жич: уг үндэсний хувцас нь уг нь доогуураа дэргэвэр хормойтой байх ёстой дуучин Дээгий маань салгаж зарж байсан дээд хэсгийг нь стиллэг харагдахаар нь өмссөн аж./