Home Дотоод мэдээ Зарим нэг зочид буудлын нүүр гарын алчуурнаас ч цэвэрхэн ШАЛНЫ АЛЧУУРТАЙ газар бол…

Зарим нэг зочид буудлын нүүр гарын алчуурнаас ч цэвэрхэн ШАЛНЫ АЛЧУУРТАЙ газар бол…

0 second read
0
0
1,929

Худалч хүнд зарим нэг зочид буудлын нүүр гарын алчуурнаас ч цэвэрхэн ШАЛНЫ АЛЧУУРТАЙ газар  бол “Түмэн шувуут” ХХК -ны тэжээлийн үйлдвэр Тус үйлдвэрийн  үйлчлэгч С.Энхжаргал гэх үйлчлэгч эмэгтэй өдөр бүр шалны алчууруудыг солиод, угааж ариутган, хатаагаад, ингэж эвхээд өрж  тавьдаг байна.

Үүнийгээ маргааш нь мөн л угааж ариутган солино. Бараг хөдөө шахуу алслагдсан энэ үйлдвэрийн байрны цэвэрлэгээ ариутгалыг чин сэтгэлээсээ хийж, хариуцлага дэг журам, цэвэрч соёлтой байдлыг хамт олондоо үлгэрлэн ажилладаг гэнэ.

Нүүр гарын алчуур гэж андуурмаар цасан цагаан шалны алчуур, шил толь мэт гялалзах хана шал, цонх, байнга  угааж цэвэрлээд ариутгасан хаалганы бариулууд, эмх цэгцтэй орчин. Энэхүү үйлдвэр лүү ороход л аз жаргал, эрүүл энхийг үйлдвэрлэдэг мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хамт олон ч  С.Энхжаргал эгчээр ихэд бахархдаг гэнэ.

Түмэн шувуут бол эмнэлэг биш, дэлгүүр ч биш, дээд зэрэглэлийн зочид буудал ч биш. Түмэн шувуут бол Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж,

100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттайгаар өндөгний үүрний үйлдвэрлэл болон малын тэжээлийн гэх мэт  /Түмэн/ нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг,  хэрэглэгчдийн сэтгэлд таашаагдсан эрэлт ихтэй үйлдвэрлэлийг эрхлэн ажилладаг шувуун аж ахуй юм.

Түмэн шувуут фабрикийн тэжээлийн үйлдвэрийн үйлчлэгч С.Энхжаргал шиг ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хандлага олшроосой.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…