
“Эрхэт монгол групп”-ээс Токиогийн олимпод оролцсон М.Анхцэцэгт “Grand Marchal” хотхонд байшилтай гурван өрөө орон сууц бэлэглэлээ.
Мөн эхний ээлжид сарын 1 сая төгрөгийн цалинг дөрвөн жилийн турш олгож, М.Анхцэцэгийн цаашдын тэмцээн уралдааны зардлыг нь дааж ажиллана гэж группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр хэллээ.
М.Анхцэцэг нь Токиогийн олимпод хүндийг өргөлтийн -87 кг жинд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Тэрээр “Миний 13 жилийн хөдөлмөрийг үнэлсэнд баярлалаа” гэв.
Саяхан түүнийг таньдаг нэгэн хүн өөрөөс нь зөвшөөрөл авалгүй байр оpон сyyцгүй, байрны мөнгө босгож өгцгөөе хэмээн алтан охин хандивийн аяныг эхлүүлсэн ч Анхцэцэг мэдсэн даруйдаа:
Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ п0стыг устrуулж энэ аяныг зогсоолоо дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү. хэмээн бичсэн билээ.
Тэгвэл үүнээс харахад үнэнч зөв шударгаар явахад амьдрал хүнийг үнэхээр хайрлaдаг бололтой. М.Анхцэцэгдээ болон гэр бүлд нь хамгаас сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аз жаргал хүсье. ♥