Home Сонин хачин Тэмээн аалзыг хүмүүс маш буруугаар боддог ч үнэн хэрэгтээ AЙМШИГTAЙ…

Тэмээн аалзыг хүмүүс маш буруугаар боддог ч үнэн хэрэгтээ AЙМШИГTAЙ…

10 second read
0
0
2,872

Тэд эx.и.й.r.ээ и.д.э.ж дууссаны дараа л хэвлийн дээрээс нь буудаг” гэх яриаг та бүхэн зөндөө л сонссон байх. Нийгмийн алив бараан зүйлийн талаарх нийтлэлд ТЭМЭЭН ААЛЗ-ыг жишээ болгон татан оролцуулж байгаа нь үнэн билээ. Монголчууд аалзанд дургүй байдаг нь үүнтэй ч холбоотой байх.

Үнэн хэрэгтээ тэмээн аалз бусдын боддогоос тэс ондоо. Хүний нүдэнд хүйтэн төрхтэй харагдах ч мөн чанартаа бол маш ашигтай амьтан. Биологийн нэгэн зүйл амьтан болох ЦАГААН ТЭМЭЭН ААЛЗ-ны эсрэг чиглэсэн ташаа мэдээлэл хүмүүсийн дунд хүчтэй тарж, одоог болтол ам дамжсан шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл байсаар байгааг зүгээр харж өнгөрөхийг хүссэнгүй.

Би биологич, ургамал судлаач. Хүүхэд ахуй цагаас л аалз тэжээж, сонирхож эхэлсэн. Хэдэн жилийн өмнө тэмээн аалзыг өндөглөхөөс эхлээд бие гүйцэх хүртэлх хугацаанд тэжээж зан төрхийг нь судалж байсан бөгөөд үүн дээ тулгуурлаж ташаа мэдээллийн эсрэг хариу болгож энэхүү нийтлэлийг бичлээ.

Тэмээн аалзны талаар тун сонирхолтой баримтуудаас дурдвал : Аалз хоол боловсруулах системийн хувьд бусад амьтдаас тэс ондоо буюу гадаад хоол боловсруулалттай амьтан. Барьсан олзондоо хоол боловсруулах фермент шахаад, үүний дараа бэлэн болж задарсан шүүс хэлбэрийн шингэн бүтээгдэхүүн (бусад амьтны ходоодонд задарч боловсорно) болсон үед нь сорж хооллодог.

Тэд шимж хооллодог паразит амьтан биш. Би аалзнуудаа хооллох амьтангүй болсон үедээ үхрийн түүхий махаар хооллодог байлаа. Өөрийн хэмжээнээс хавьгүй жижиг махыг 4 – 5 цагийн хугацаанд боловсруулж дуусгадаг бөгөөд үхрийн булчингийн хатуу махыг цэлцэгнүүр шиг бутарсан зөөлөн биет болгодог байлаа. Тэгэхээр зулзага нь э.х.и.й.г.э.э идэж хооллодог байсан бол эх амьтан нь тэр дариуд v.х.н.э гэсэн үг. Гэвч эм тэмээн аалз хавьгүй удаан амьдардаг.

Аалз үр зулзагандаа их халамжтай амьтан. Тэр тусмаа Lycosidae/wolf spider/чонон аалз – овгийн аалзнууд зулзагануудаа бие даах хүртэл нь бие дээрээ тээж авч явж, хооллож, хамгаалдаг. Үүнийг эxийrээ баpьж иддэг юм байна хэмээн буруугаар боддог нь гарцаагүй. Амьдралынхаа хугацаандаа багтаж, сүүлийнхээ зунаа ганц удаагаар олон тооны өндөг төрүүлнэ. Дараа жил гэсэн ойлголт үгүй. Тэдэнд нас болон бололцоо байхгүй. Үр удмаа үлдээсний дараа, тэр жилдээ хооллолт нь эрс багасч хөндлөнгийн нөлөөтэй нөлөөгүй vxдэг жамтай.

Идэвхитэй анч, идэмхий ховдог тэмээн аалз өндөглөснийхөө дараа хоолны дуршилгүй болж, идэхэд бэлэн болгож боловсруулсан хоолоо өөрөө гүйцэд идэлгүй зулзагандаа өгдөг болж өөрчлөгдөнө. Боловсруулсан олзоо идэж дуусалгүй үлдээж орхих тоолонд зулзага нь ч бас хоолтой нь хамт үлдэж хоцрох нь олонтой. Удалгүй өөрсдөө хоолоо олж идэхээр (ойролцоогоор 7 -8 сар) эхийнхээ бие дээрээс бууцгаана. Эх амьтан нь 9 сар хүртэл амьдарсан гэхээр эм тэмээн аалз жамаараа хөгширдөг болж таарч байна .

Аалз хүмүүн биднээс илүү байгалийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй амьтдын нэг. Бусад жижиг амьтнаар хооллож, идэш тэжээлийн гинжин хэлхээнд оролцдог. Хүнд сөрөг нөлөөгүй болоод ашиггүй амьтныг хэрэггүй амьтан гэж цоллож у.с.т.r.а.х үйлдэл бол ердөө л хүний аминчхан үзлийн илрэл.

Энэ дэлхий аалз гэх амьтангүй болбол байгалийн тэнцвэр алдагдаж, хооллодог байсан амьтад (ялаа, шумуул, цох, царцаа….) нь хэт олшрохоос авахуулаад маш их гарз учрах нь ойлгомжтой. Гэхдээ эдгээр шавжны хэт өсөлтөд өөр олон хүчин зүйл (орчны, хүний нөлөө…) нөлөөлдгийг дурдахгүй байж болохгүй. Эдгээрээр хооллодог ганц амьтан нь аалз гэж байгаа юм биш шүү.

Бусад амьтдын хэт өсөлтийг тогтоон барьж байдаг араатан амьтан нь идэш бологч амьтдаасаа цөөн тоотой байдаг онцлогтой. Нэг аалзны амьдралынх нь хугацаанд и.д.э.ж., хооллосон амьтдын тоог гаргавал хэдэн оронтой тоо гарах нь гарцаагүй.

Хүр эрвээхий, жийгээ цох (хүмүүс чихэнд ордог хар хорхой гэдэг үнэндээ жийгээ цох) их олширч бөөн юм болж байсан нь саяхан. Гэтэл тэмээн аалзны гэдэг амьтны иддэг амьтдын жагсаалт, хоолны цэсэд ” / Carabinae/ ЖИЙГЭЭ ЦОХ “багтдаг . Тэмээн аалз бол жийгээ цохын тоо толгойг нь хязгаарладаг, түүнийг иддэг цөөн амьтдын нэг. Ингэхээр хийх үйлдлээ бодох л хэрэгтэй!

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…