Дэлхийг өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад дээгүүр орох кофений түүх үлгэр домог мэт сонирхолтой юм байна шүү. Африкийн хойд хэсэг буюу өнөөгийн Этиопын үржил шимт хөндийд ургадаг байсан кофений буурцгийг 800~д оны үед нэгэн сүрэг ямаа анх нээсэн гэнэ.
Уг ямааны эзэн Калди гэх хүн амь тэжээдэг хэдэн ямаа нь шөнө ер унтаж өгөхгүй байгааг ажигласанаас хамаг хэрэг эхэлжээ.Тэр ямаануудаа нэг л танил биш өвөрмөц таатай үнэртэй ургамал идсэнийг мэджээ.Уг хүн олдвороо нутгийн ламтанд хэлж, лам ч уг ургамлыг хоргүй гэдэгт эргэлзсэнгүй шууд ус буцалган дотор нь хийж ууж үзэж.
Ингээд кофе амталсан дэлхийн анхны хүн гуай шинэ цайгаа нутгийнхандаа, ялангуяа өөрийн сүмийн санваартангууддаа онцгойлон түгээсэн байна. Лам нар ч кофений ачаар үдэш, үүрийн мөргөлөөсөө хоцрохоо больжээ. Ингээд хойд Африкаас зүүн Африкийн хөндийд ургах болсон кофений буурцаг 1000 аад оны үед Улаан тэнгисийг гаталсан боолуудын хамт Йеменд хүрчээ.Этиоп кофений төрсөн газар бол Иемен үржүүлсэн нутаг нь юм.
Тухайн цаг үедээ л шаггүй хөгжилтэй, соёлт нутаг байсан Иеменд анх кофений аж ахуй, худалдаа бий болж эрэлт хэрэгцээ ч өсөж. 1300~д онд кофений буурцгийн анхны тариалангийн талбай мөн л Иеменд бий болжээ. ХlV~ зууны дунд гэхэд Арабын хойг бүхлээрээ кофений диваажин болж XV~р зууны эхэнд кофе үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний өндөр зэрэглэлийн тусгай газрууд, эрдэмтэн мэргэд, улс төрийнхөн, цугладаг кофений тансаг газрууд ч бий болжээ Ингээд Европ Азид кофег их хэмжээгээр нийлүүлдэг байсан Арабын ертөнц олон зууны турш кофе үйлдвэрлэлийг хянаж байв.
Харин Меккагийн Энэтхэг гаралтай нэг мөргөлчин Арабын энэ монопол байдлыг эвдэн төрөлхи нутаг руугаа кофений буурцгийг сэмхэн тээжээ. Арабын хойгоос илүү хөдөө аж ахуйд таатай уур амьсгалтай Энэтхэгт кофений үйлдвэрлэл хэдхэн жилийн дотор гайхалтай хурдан хөгжсөн байна. Недарландчууд мөн дээрхи Энэтхэг мөргөлчин шиг кофений буурцгийг хулrайrаар тээвэрлэн зүүн өмнөд Ази дахь эзэмшил газартаа үржүүлж XVII~р зууны дунд үеэс кофе үйлдвэрлэлд хүч түрэн орж ирсэн байна.
Тэдний ачаар Европчууд өдгөө өөрсдийн гэсэн өвөрмөц кофетой болжээ. Ингээд их гүрнүүд болон их нүүдлийн ачаар кофе дэлхийн өнцөг булан бүрт түгсэн юм. Өдгөө Майкийн хөх уулс, Хавайн арлуудын Кона дүүрэг, Индонезийн Ява арал, Бразилийн ширэнгэд хүртэл кофений талбай бий. Кофений үйлдвэрлэл эрхэлдэг 25 сая ферм бий гэх судалгаа байдаг. Сонирхуулахад Бразил одоо кофений хамгийн том үйлдвэрлэгч болжээ.
yummy media – /Дэлхийг өөрчилсөн нь/номноос товчлон сийрүүлэв…