
Монгол түмнийхээ бахархал болсон “Алтан охин”-oo түрээсийн байранд байлгамааргүй байна хэмээн Сошиалд “АЛТАН ОХИН” аян явж эхлээд байсан билээ. Тэгвэл Анхцэцэг маань энэхүү аянаас өөрийн хүсэлтээр татгалзжээ.
Токиогийн олимпын наадам өндөрлөх дөхөж, олимпын баатрууд маань эх орондоо эхнээсээ ирлээ. Монгол түмэн хайртай тамирчдаа халуун дотноор хүлээн авч, баяр хүргэн шагналын хур буулгаж эхэллээ. Сангийн яамнаас ч орон байрны 30 %-ийн урьчилгаа өгөх сураг дуулдав. Сангийн яам ганц нэг бус олимпын тамирчиддаа бүгдэд нь ийм эрх олгоосой.
Жишээ нь гэхэд гадаадын 4 улсын өндөр үнэтэй саналаас татгалзаж, МОНГОЛ эх орноо сонгосон Алтан охин М.Анхцэцэг маань одоо болтол түрээсийн байранд амьдарч байна. Эмэгтэй хүнд ахадсан спортоор хичээллэж, шилбэ нь гэмтэлтэй ч Олимпын хүрэл медалийн төлөө эцсээ хүртэл тэмцсэнийг улс орон даяараа бүгд харлаа.
Анхцэцгийн хувьд өөрийн цахим хуудаснаа:
“Сайн байна уу? Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж энэ аяныг зогсоолоо дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү ? Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй шүү 🙏🙏🙏 маш их баярлалаа.” хэмээн бичжээ.
Ямартай ч Анхцэцэг маань өөрөө хандивын аянаас татгалзсан тул хандив бус сэтгэлийн бэлэг илгээх сонирхолтой хүмүүс доорх дансаар илгээгээрэй.
Данс 5071 22 38 36 Мөнхжанцан Анхцэцэг Munkhjantsan Ankhtsetseg