Home Дотоод мэдээ О.Мөнхжин: Би үүнийг хүмүүст хэлээд байдаггүй л дээ. Манай гурван сурагч Долларын саятан болсон.

О.Мөнхжин: Би үүнийг хүмүүст хэлээд байдаггүй л дээ. Манай гурван сурагч Долларын саятан болсон.

34 second read
0
3
6,469

25 насандаа долларын саятан болсон Монгол залууг бид өнөөдрийн зочноороо урилаа. Дэлхийн арилжааны зах зээлд чамгүй амжилттай яваа О.Мөнхжингийн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Анх арилжааны зах зээлд хэрхэн хөл тавьж байсан түүхээс тань ярилцлагаа эхэлье?

-Би анх 2011 оноос эхэлж Forex  хөрөнгийн зах зээлийн арилжааны талаар судалж эхэлсэн. Улмаар олон жилийн турш сурч, судалж алдаж оносны эцэст өнөөдөр дэлхийн зах зээлээс  ам.долларыг шууд  татах чадвартай  болсон. Мөн дэлхийн аль ч улс  оронд байсан энэ мэргэжлээрээ орлого олоод явах дэлхийн хүн гэх  боломжийг олж авсан. 2016 оноос  хойш бүтэн цагаар арилжаа хийж амжилт гаргаж эхэлсэн.

Улмаар 2019 оноос эхлэн Монголынхоо нийт залуусыг тэгш боломжоор хангахын тулд “MOT Wealth” Academy–ийг үүсгэн  байгуулж  мянга, мянган залуусд арилжааны талаар зааж зөвлөж эхэлсэн.

Бид амжилттай олон арилжаачдыг бэлтгэн гаргасан. Би өөрөө хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн шинжээч хүн. Арилжаа гэдэг нь  хөрөнгийн зах зээл, үнэт цаас, валют, хувьцааны гэх мэтчилэн арилжаж болох үнэт цаасууд дээр судалгаа шинжилгээ хийж өнгөрсөн ханшийн түүх, ханшийн ирээдүйн  таамгыг тодорхойлсны үндсэн дээр шийдвэр гаргаж хямдхан авч үнэтэй зарах эсхүл үнэтэй зараад хямдхан авах гэсэн консепц дээр явагддаг. Товчхондоо ханшийн зөрүүнээс ашиг хийх процесс гэсэн үг.

Би үүнийг хүмүүст хэлээд байдаггүй л дээ. Гэхдээ манай академийг төгссөн гурван сурагч Америкт долларын саятан болсон. Үүнээс гадна гэртээ хүүхдээ хараад суудаг манай академийн суралцагч бүсгүй маань саяхан  нөхөртөө бэлэг болгон шинэхэн G-Class машин авч өгсөн. Мөн Европит ажиллаж амьдардаг байсан залуу биеийн хүчний ажил хийхээ больж бүтэн цагийн арилжаач  болсон. Ингээд яриад байвал манай суралцагч нар дунд амжилттай яваа олон хүн бий. Би тэд нараараа маш их бахархдаг.

-Тэгвэл таны хувьд өнгөрсөн хугацаанд арилжааны бизнесээс шантрах тохиолдол хэр их гарсан бэ. Танай суралцагч дунд шантраад больж байсан  тохиолдол бий юу?

-Сургуульд ч тэр 40 хүүхэд нэг ангид суралцахад  бүгд онц сурдаггүй. Үүнтэй адил хувь хүний өөрийн хичээл, зүтгэлээс 100 хувь хамаарна. Манай суралцагчдаас хичэээлээ ч дуусгаагүй, сурч амжаагүй хүмүүс бий. Гэхдээ 5000 суралцагчаас 40 хувь нь буюу 2000 нь амжилттай явна гэдэг нь маш амжилттай тоо. Магадгүй манай сургалтаар дамжаагүй, системтэй сургалт аваагүй байсан бол 5000 хүний 90 хувь нь мөнгөө алдаад энэ зах зээлээс гарах байсан байх. Мэдээж өнгөрсөн үед  шантрах үе надад байсан. Одоо бол арга барилаа олсон учраас шантардаггүй.  Би хамгийн анх 2016 онд арилжаа хийж эхлэхдээ 50 мянган ам.доллартай эхэлж байсан. Энэ мөнгөө маш богино хугацаанд 1 сая ам.долларт хүргэж чадсан. Үүний тулд би маш өндөр эрсдэл хүлээж арилжсан. Мөн аз завшаан ч надад тохиолдсон байх гэж боддог.

-Карьерээ босгохын тулд зургаан жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд өөрийн алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуулсаар өнөөдрийн О.Мөнхжинг бүтээхэд ямар зүйл хүчтэй нөлөөлөв?

-Би АНУ-д оюутан болж очоод маш олон төрлийн хүнд хүчир ажлыг хийж үзсэн. Тухайн үед “Би насаараа энэ ажлыг хийхгүй юм шүү. Чанартай боловсрол эзэмшээд хамгийн гол нь надад эрх чөлөөг олгосон мэргэжлийг сонгоно” гэдгийг  л өөртөө амалсан. Тиймдээ ч  2011 оноос эхлэн Forex хөрөнгийн зах зээлийг сонгон судалсан.

Дэлхийн хаанаас ч интернет, компьютертэй байхад л ажлаа хийж амьдралаа залгуулах  боломж, эрх чөлөө нь надад хамгийн их таалагдсан. Энэ мөрөөдлөө хаялгүйгээр маш олон удаагийн бүтэлгүйтэл, алдаа оноо дээрээсээ суралцсаар өдийг хүрсэн. Дэлхийн хаанаас ч интернет, компьютертэй байхад л ажлаа хийж амьдралаа залгуулах  боломж, эрх чөлөө нь надад хамгийн их таалагдсан. Энэ мөрөөдлөө хаялгүйгээр маш олон удаагийн бүтэлгүйтэл, алдаа оноо дээрээсээ суралцсаар өдийг хүрсэн.

Би дэлхийн топ 11-т эрэмбэлэгддэг “The Foster School of Business at the University of Washington” сургуулийг нэгдүгээр мэргэжил санхүү, хоёрдугаар мэргэжил эдийн засагчаар сурч төгссөн. Сургуулиа төгссөний дараа дэлхийн топ дөрвөн индексийн нэг Russel 2000 индексийг зохион бүтээсэн “Russel Investment” буюу дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг компанид үүсмэл хөрөнгийн шинжээчээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Энэ бүх туршлага өнгөрсөн үеийн алдаа оноо дээрээс суралцан одоогийн өөрийн арга барил, техникийг олж авсан даа.

-Та инстаграм дээрээ 156 мянган дагагчтай. Үүнээс харахад олон залуус таниас үлгэр жишээ авч,  арилжааны зах зээлийг сонирхох болсон.  Тиймээс арилжааны бизнест хөл тавихын тулд  зайлшгүй ямар чадвар эзэмших шаардлагатай вэ?

-Хүмүүсийн дунд ямар ч  хичээл чармайлтгүйгээр арилжаа хийгээд л амархан баяжина гэсэн өрөөсгөл ойлголт их  байдаг. Ямар ч мэргэжлийг мэргэжлийн түвшинд суралцаж дадлага, туршлага хуримтлуулж шилдэг нь болно гэдэг хэцүү. Арилжаач мөн адил  сурахад хэцүү. Гэхдээ хүн өөрөө хичээж, сайн суралцаж хамгийн гол нь арилжаанд ороход тодорхой хэдэн дүрмүүдийг мөрдөх нь чухал. Хамгийн эхэнд эрсдэлийн дүрэм. Хоёрдугаарт маш сайн суралцах хэрэгтэй. Мэдлэггүй байж зах зээл рүү явж ороод мөнгөө алддаг хүмүүс маш их байдаг.

Сайн суралцан  эрсдэлийн зөв менежмент хийгээд сэтгэлзүйгээ зөв удирдаж чадах юм бол арилжаа гэдэг бол сурч чадахгүй зүйл биш. Монголын залуучууд дэлхийн зах зээлээс ханшийн зөрүүнээс ашиг хийгээд монгол руу ам.доллар  тогтмол татах бүрэн боломжтой. Хамгийн гол нь нэгдүгээрт маш сайн суралцах, хоёрдугаарт зөвхөн алдаж болох мөнгөөрөө арилжаа хийх хэрэгтэй. Энэ нь мөнгөө алдах айдас, эсхүл их мөнгө рүү шунах сэтгэлзүйн эрсдлээс хамгаалдаг. Гуравдугаарт нэг арилжаа бүрт тогтмол бага хувийн эрсдэл гаргах. Энэ нь нэг арилжаанд бүхнээ тавьж туугаад түүнээс маш их ашиг олно гэж хийсвэр байдлаар хандаж болохгүй гэсэн үг.

Дөрөвдүгээрт зэх зээл дээр хэрэгждэг тогтмол арилжааны системтэй болох. Энэ нь тийм ч амар зүйл биш. Би 2019 оноос хойш “MOT Wealth” Academy–иар дамжуулаад залуусд системтэй байдлаар анхан шатнаас нь гүнзгий шат хүртэл зааж өгсөөр өнөөдрийг хүрсэн. Би олон жилийн турш ойлгохгүй байсан эсвэл ойлгох гэж цаг хугацаа, мөнгө алдаж байж олж авсан мэдлэгээ хураангуйлан системд оруулан зааж эхэлсэн.

Тэгэхээр заавал манай сургалт ч гэлтгүй гадаадын олон арилжааны хөрөнгийн зах зээлийн сургалтууд бий. Ямар ч байсан суурь мэдлэгтэй, хэд хэдэн уншсан номтой маш сайн ойлголттой байж энэ зах зээл рүү орох нь зөв. Шинээр арилжаанд орж эхэлж байгаа 100 хүмүүсийн 90 нь эхний хоёр долоо хоногт мөнгөө алддаг гэх судалгаа бий. Хүмүүсийн мөнгөө алдах шалтгаан нь их энгийн. Учир нь тэдгээр хүмүүс арилжааны талаарх ямар ч мэдлэггүй маш богино хугацаанд их мөнгө олно гэж андуураад  шууд шуураад орчихдог.

Эрсдэлийн менежментгүй, нэг арилжаан дээр бүх мөнгөө тавьдаг, өөрийн гэсэн тогтмол арилжааны системгүй зэргээс шалтгаалан ихэнх хүмүүс мөнгөө алддаг. Тэгэхээр арилжаа гэдэг нь бусад бизнестэй адилхан. Хамгийн гол нь арилжаа мөнгө олох хурдны зам биш. Энэ бол марафон гүйлт. Марафоны тамирчин долоохон хоногт  бэлтгэлээ базаагаад гүйгээд амжилт гаргахгүй.  Үүнтэй адил арилжаанд хүн сайн суралцж, бэлдэх хэрэгтэй. Хамгийн багадаа нэг жилийн туршлага хуримтлуулж байж арилжааны  зах зухаас ойлгодог болно.

-Арилжаа хийх талаар таниас суралцаж, дэлхийн зах зээл дээрээс ам.доллар олж байгаа залуус олон биз. Суралцагчдынхаа амжилтаас бидэндтэй хуваалцвал болно биз дээ.  

-Амархан аргаар ашиг олох хүмүүсийг луйвардах, чанаргүй сургалт явуулах, бэлтгэгдээгүй хүмүүсийг зах зээл рүү гаргах зэрэг эрсдэл нийгэмд үүсч эхэлсэн.  Тиймээс би 2019 онд  “MОT Wealt”  Academy–ийг байгуулахдаа  залууст системтэй зөв арга барилыг нь заах зорилгыг тавьсан.  Манай академи үүсгэн байгуулагдсан цагаас хойш нийт 5200 гаруй сурагчтай болсон.  Энэ сурагчдаас өнөөдрийн байдлаар бүтэн цагаар арилжаа хийгээд ашигтай ажиллаж байгаа нийт 2000 залуус бий. Өдөрт нэг хүн хамгийн багадаа 100 ам.долларын ашиг олж байна гэж үзвэл өдөрт  200 мянган ам.доллар монголын эдийн засаг руу орж ирдэг гэсэн үг.

-Нийгэмд таныг койн, крипто валют гаргаж байгаа гэсэн  “бор шувуу” нисэх боллоо. Энэ үнэн эсэх  талаар ярилцлагын төгсгөлд мэдээлэл өгөөч.

-Би ганцаараа койн гаргаагүй. Надаас гадна салбар, салбартаа манлайлдаг залуус нэг зорилгын дор нэгдэж крипто валют гаргаж байгаа. Тухайлбал, манай багт Монголдоо Форекс, хөрөнгийн зах зээлийн Хаанд өргөмжлөгдсөн арилжаач, HARU GROUP – ийн үүсгэн байгуулагч, захирал Б. Эрхэмбаяр, CallPro, Hippocards, Faro-ын хамтран үүсгэн байгуулагч, энтрэпэренур, комедиан Б. Идэр-Од,  Монголын Крипто, Блокчейн зөвлөлийн тэргүүн, COMPLEX.mn хамтран үүсгэн байгуулагч, Монголын Крипто бурхан тэнгэр Б. Гантиг нар бий. Мөн технологийг хариуцаж байгаа н.Мөнх-Эрдэнэ маань  Монголын том, том компаниудын маш олон технологийн шийдлийг хийж өгч байсан туршлагатай. Бид тав Монголоос дэлхийн зах зээлд амжилттай гарах крипто валютыг гаргаж байгаа. Энэ мэдээлэл тун удахгүй албан ёсоор  зарлагдана. Одоогоор зах зээлд маш том хүлээлт үүсээд байна.

Бид ганц л зүйлийг амалж чадна. Хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр ажлаа л сайн хийнэ. Түүнээс биш манай койн хэд дахин нугалж ашиг өгнө гэж амалж чадахгүй. Зах зээлд  технологийн компаниуд шинээр  гарч ирээд анхны хөрөнгөө босгохдоо үргэлж мөнгөтэй баян чинээлэг 1 хувь дээр очиж мөнгөө босгодог. Тэр хүмүүс нь дандаа шинэ боломжуудыг ашиглаж нийт зах зээл дээрх хувьцаа, крипто валют гарахад ашгаа хийгээд зараад гардаг.

Бизнесийн түнш, танилууд маань  итгэл хүлээлгэж дэмжсэн учраас  бидний босгох мөнгө аль хэдийн бүрдсэн. Гэхдээ бид тэдгээр хүмүүсийн мөнгийг  авахгүй. Бид нэг хүний 15 сая төгрөгийн хязгаартайгаар нийт зах зээлд байгаа олонх хүмүүстээ койноо санал болгож байна. Манай койн 10 мянга гаруй хүнд хүрэх нь бидний зорилго. Эргээд биднийг гадаадын зах зээл дээр гарахад тэдгээр хүмүүс койноо ам.доллараар зараад монгол руу эргээд ам.доллар татах боломжийг бид олгоно.

Эх сурвалж: IKON.MN

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…