
Шинээр ёкозүна цол хүртсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авсан гэж Японы хэвлэл Mainichi мэдээлэлж байсан билээ.
Өдгөө 29 настай тэрээр Японы иргэншил авснаар өөрийн харьяалагддаг Исэгахама дэвжээндээ зодог тайлсныхаа дараа багшлах боломжтой болж байгаа юм.
Сүмо бөхийн 73 ёкозүна болсон Г.Ган-Эрдэнэ иргэншлээ солин Японы иргэн болсон тав дахь Ёкозүна болж байна. Түүний өмнө АНУ-ын Акебоно, Мүсашимарү болон Монголын Хакүхо, Какүрю нар Японы иргэн болж байв.
Өнгөрсөн долоодугаар сарын башёд 14-1 амжилтаар үзүүрлэсэн тэрээр бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа эргэн мэргэжлийн түвшинд гарч аваргалсан ховорхон түүхтэй нэгэн юм.
Харин Терүнофүжи буюу Г.Ган-Эрдэнэ нь Дагвадорж аваргын хайртай хуурай дүү нь буюу багш, шавь бөгөөд АСА аварга ихэд бахархдаг ажээ. Саяхан Ган-эрдэнэ-ийг Сумо бөхийн 73 дахь их аварга болсонд баярлаж ийнхүү мэнд дэвшүүлж байжээ.
“Тэрүнофүжи Ганэрдэнэдээ 第73大横綱 73 дахь Их Аварга болсонд дүүдээ Халуун халуун баяр хүргэе. Анхны аваргаас хойш 5 дахь их аварга Аааааяя ёстой л нэг хүүтэй бол бөх гэдэг чинь энэ дээ. Шинэ аваргын Аав ээж,хань ,ах дүү нарт мөн дэвжээний багш 63 дахь их аварга Асахифүжи их аваргад халуун баяр хүргэе. Багш шавь 63-73 аваргууд бас л сайхан тоо байна шүү🙏🇲🇳🇲🇳🇲🇳🇯🇵🇯🇵🇯🇵 За тэгээд дүү минь хичээнэ шүү” хэмээн бичжээ.
Харин уг Иргэншилээ солиулах тухай Дагвадорж аварга эртнээс л мэдэж байсан нь илт бөгөөд одоо ямар нэгэн байр сууриа илэрхийлэхгүй чимээгүй л сууж байгаа аж.