Аргентинд хэдэн муур, өөрсдийнхөө үүрлэдэг хонгил руугаа байнга идэх юм зөөж ээлжилж гарч орцгоож байгаа нь өвлийн турш анхаарал татсаар хавар дулаарахаар тэр үүр лүү хэдэн хүн орж үзэхээр шийдэж ортол нэг ой арай хүрээгүй нүцгэн нялх хүүхдийг хэдэн муур тал талд нь наалдаад хэвтчихсэн нэг нь бүр эх нь аятай долоож байжээ.
Тэгээд зогсохгүй ойртох гэхээр муурнууд сэрвээгээ сэрвийлгэн үсээ босгож а.р.х.и.р.ч харамлаад сүйд гэнэ шүү. Хүүхэд ч час хийн уйлж муурандаа нүүрээ наагаад бишүүрхээд сүйд байж. Ямартай ч хүмүүс аргыг нь олж муурнуудыг тайвшруулах гэж зайдас мах гэх мэт хүнс өгсөн ч муурнууд хоол руу харж буй харц нь хорхойссон шинжтэй байсан ч огтхон ч тоосонгүй. Ингээд түр хамт хоноглож хоол хүнс ойртуулж дасгаж байж хүүхдийг ямартай ч салгаж авч.
Хүүхэд хүү байсан ба муурнууд руу сарвалзан чарлаж уйлж ээжээсээ салж буй мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь сэтгэл уярмаар. Муурнууд ч орилолдон дайрч эхэлсэн ч төрөлхийн ухаалаг амьтан болохоор хүүхдэд хор болохгүйг нь зөнгөөрөө мэдсэн бололтой учиргүй дайраагүй ч нүд салгалгүй ширтэцгээж, хүүхдийг машинтай авч эмнэлэг явах нэлээд урт замыг 10-аад муур сүргээрээ дагацгааж гүйлдсээр хамт шахуу иржээ.
Ингээд хүүхдэд зохих шинжилгээ хийж эрүүл болохыг оношилж асрамжинд шилжүүлэхэд уг асрамжийн гадаа өнөөх муурнууд үүрлэн амьдарцгааж тэндээс огтхон ч холдохоо байсан гэнэ. Хүмүүс ч муурнуудыг ихэд хайрлан авах хүсэл байвч тэндээс холдох дургүй нь илт тул тэднийг байнга хооллож эрхлүүлдэг болжээ.
Уг хүүхдийг анх ээж нь: “Тэжээж чадахгүй учраас сайн санаат хүмүүст даатгав” гэсэн утга бүхий захиатай орхисон байсныг муурнуудын хүүхэд байлгаж байсан үүрнээс өлгийтэй нь олжээ. Уг захианаас он сараар нь хөөгөөд үзэхэд хүүхдийг 3-сартай байхад нь хаясаныг ухаант амьтад олж бүтэн 4- сар илүү тэжээн өсгөж өвлийн шөнөөр дулаан үсээрээ тал талд нь шахаж хонодог байсан нь тодорхой болжээ. Сэтгэл уярмаар ийм ухаалаг амьтад байх гэж…
…Мөн хаягдсан хүүхдийг хөлдөж үхэхээс аварч хүн иртэл наалдан хэвтэж орилж байсан муур ч байдаг байна…