
Өнөөдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн шөвгийн найман тамирчны тоглолт Кокүгикан ордонд явагдлаа. Энэ жинд өрсөлдөж байгаа манай Э.Цэндбаатар ОХУ-ын Альберт Батыргазиевтай тулалдсан. Эхний хоёр үед илүүрхсэн ч сүүлийн үед ялагдсан юм.
Энэ жинд өрсөлдөж байгаа манай Э.Цэндбаатар ОХУ-ын Альберт Батыргазиевтай тулалдсан. Эхний минутаас манай тамирчин илүүрхэж, байнга урагш дайрч, дотогш орж байв.
Эхний үе – 5:0. Хоёрдугаар үед ч манай тамирчин илүү байсан. 2 дахь үе – 3:2.
Харин гуравдугаар үед орос тамирчин оноогоо нөхөх гэж тайрсан. Нэг удаа манай тамирчныг тоолуулсан. Гэхдээ сүүлийн үеийн оноо үзэгчдийг гайхшруулсан юм. Куба, Казахстан, Литва, Аргентин, Тунис шүүгчид ажилласан.
Манай багаас шударга бус шүүлт гэж үзэн, эсэргүүцэл гаргаад байна. Монголын ард түмэн ч гэсэн илт луйвардууллаа, дараагийн учраа Кубын эсрэг байсан учраас Кубын шүүгч манай тамирчныг илт дарлаа гэж сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
Тулааны дараа Э.Цэндбаатар “Эхний үед бол би хожсон оноогоор. Хоёрдугаар үед бол оноогоор бас ялсан гэж бодож байгаа. Харин гуравдугаар үед идэвх алдчихлаа. Орос тамирчин сайн тамирчин байна. Олимпын рингэнд муу тамирчин байхгүй. Би бүх зүйлээ гаргаж тулалдсан. Өөрт байсан бензинээ тултал нь гаргасан. Сүүлийн үед дан алдаа гаргасан. Рингэнд өөрийгөө мэдэрч чадсангүй.
Тоглолт гарч өгсөнгүй. Жиндээ бол сайн орсон. Маш их харамсаж байна. Байгаа бүх хүч, боломжоо гаргасан. Үнэхээр болж өгсөнгүй. Уучлалт хүсэж байна. Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд та бүхэндээ их баярлалаа. Сэтгэл зүрх, бүх зүйлээрээ та нар надтай хамт байсан шүү” гэж ярилаа.