Зөв хөлдөөж хадгалсан ногоо “улирал андуурч ургасан” шинэхэн, үнэтэй ногооноос шим тэжээл, витаминаар баялаг байдаг шүү.
🍠 Хүрэн манжин: Бүхлээр нь чанаад, хөргөөд, халислаад, цагиргалан хэрчээд уутанд хийж амсарыг нь наагаад хөлдөөнө.
🥦 Брокколи: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
🥕 Лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.
🥬 Цагаан цэцэгт байцаа: мөн брокколи шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
🌽 Эрдэнэ шиш: эрдэнэ шишээ халислаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.
🥗 Сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.
🌶 Чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.
🎃 Хулуу: хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.
🌱 Бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.
🎃 зуккини (хулуу): жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.
🌰 Бор самар: самараа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ печэнд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.
Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгийн хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ.