Home Зөвлөгөө Хүүхэд төрсний дараа ихсийг нь хаядаг. Гэтэл тэр дотор үүдэл эс байдаг. Хүүхдэд чинь 100 хувь…

Хүүхэд төрсний дараа ихсийг нь хаядаг. Гэтэл тэр дотор үүдэл эс байдаг. Хүүхдэд чинь 100 хувь…

0 second read
0
0
3,867

Хүүхэд төрсний дараа ихсийг нь хаядаг. Гэтэл тэр дотор үүдэл эс байдаг. Хүүхдэд чинь 100 хувь таарах хүүхдийн чинь эс гэсэн үг. Өндөр хөгжилтэй оронд түүнийг нь төлбөрөө өгөөд хадгалуулдаг.

Тэнд 200 жил ч хадгалах боломжтой. Хэрэв манайд уг лаборатори байгуулагдаад 20 жилийн дараа гэхэд технологи сайжирсан байна гэж үзвэл тэнд хадгалуулсан хүүхдийнхээ эсээр түүнд шаардлагатай үед эрхтнийг ургуулах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл хүүхэд бөөрний дутагдалд орлоо гэхэд нөгөө хадгалсан эсээс бөөр, элэг зэргийг ургуулчихна.

Уг нь тэр лабораторийг Монголд байгуулахаар болж бүх байр санхүүжилт нь шийдэгдчихсэн байсан юм. Харамсалтай нь бүтээгүй ээ. Нэгэнт боссон бол илүү зардал гарахгүй байсан. Үүдэл эсээ ургуулж, хажуугаар нь оюутнуудад хичээл зааж, судалгаа шинжилгээ хийх орчин бүрдэх байлаа.

Ихэс гэдэг нь умайн хананд бэхлэгдэж,  урагт хоол тэжээлийн бодис, өсөлтийн хүчин зүйлсийг дамжуулж ургаас бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг эхэд дамжуулдаг жирэмсэн үед шинээр бий болдог эрхтэн юм.

Ихэс нь үр хөврөл үүссэн цагаас эхлэн үүсч хөгждөг ба төрөх хүртэл өсөж хөгжиж байдаг. Ихэс нь умайн хүзүүний  дотор хэсгээс  2см түүнээс хол байрласан байвал хэвийн гэж үзнэ. Ихэс хаана бэхлэгдсэнээс хамаараад өөрөөрөө төрөх эсвэл хагалгаагаар төрөх эсэхийг шийддэг.

• Жирэмсний эрт үед ихэс умайн хүзүүний дотор хэсгээс 2 см түүнээс ойр байрласан байвал ихэс доор байрласан гэх бөгөөд цаашид үзлэг бүр дээр хянаж байх хэрэгтэй. Умай томрохын хэрээр дээшилж, шилждэг.

• Ихэс умайн хүзүүг таглаж байрласан бол ихэс түрүүлэлт гэх бөгөөд энэ үед жирэмсний аль ч үед цус алдах эрсдэлтэй байдаг тул байнгын хяналтанд байна. Төрөлтийг кесар хагалгаагаар шийднэ.

Ихэс хэт нимгэн эсвэл зузаарах нь урагт тийм ч сайнгүй тул тогтмол хянагдаж байх хэрэгтэй.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…