Home Дотоод мэдээ Тогооч Тэнгис “- Алив ах нь пивоноос чинь ганц балгачихъя” гэдэг юм даа. Монголчууд…

Тогооч Тэнгис “- Алив ах нь пивоноос чинь ганц балгачихъя” гэдэг юм даа. Монголчууд…

5 second read
0
0
3,453

2008 онд Монголчууд Олимпын анхны алтан медалиа авах үед найзуудтайгаа тэмдэглэчих санаатай гэрээсээ гараад явж байтал замын хажуугаар өнгөрөх машинууд битүү сигналдаж, тэр ч бүү хэл машиныхаа ачаан дээр гараад суучихсан, зарим нь цонхоороо ил гарчихсан бөөн хөөр баяр болж байдаг юм даа.

Амьдралдаа тийм юм үзээгүй хүн чинь найзуудаа гялс цуглуулаад бусдаас юугаар дутахав баахан шар айраг аваад машины цонхоор биеээ ил гаргаад баахан давхиж билээ. Хажуугаар зөрсөн машин дээр байгаа залуустай гараа ц.о.х.и.о.д л, о.р.и.л.ж х.а.ш.г.и.р.а.а.д ёстой нэг үзээгүй юмаа үзсэн дээ.

NBA аварга болсон баг хотдоо очоод баяраа яаж тэмдэглэдэг, яг л тийм зүйл болсон юмдаг. Гудамжинд танихгүй хүмүүс тэвэрч авч үнсээд л, а.р.х.и, шампанск барьсан нөхдүүд тaтaж чaнraaж хийж өгөөд л юу ч болоод байгаан. Тэр ч байтугай ц.а.г.д.а.а зогсоох үед хүртэл хүмүүс бөөнөөрөө нэгнийгээ ө.м.ө.ө.рч ц.а.г.д.а.а.rийн гараас салгаж байсан. Бүгд л нэг нэгэндээ хачин их хайртайгаа мэдэрсэн дээ…

За тэгэс ингэс хийж баахан оройгоор давхиж яваад жаал ядарч машин дотороо суугаад пиво шимээд түгжирч байтал яг хажууд тогооч Тэнгис машинтай зэрэгцээд зогслоо. Тэгсэнээ нааш харан “Алив ах нь пивоноос чинь ганц балгачихъя” гэдгийм даа. Тогооч гэдгээр нь л мэдэхээс биш огт танихгүй хүн шүү дээ.

Би ч гайхан, ууж байсан пивоноосоо балгуулчихаад араас нь задлаагүй шилтэй пиво өгөөд ахтай нэг тулгаж аваад л салсан байдын. Миний хувьд их л дурсамжтай үйл явдал. Харин ах хүү одоо санадаг юм болов уу даа. Ах маш энгийн сайхан элдэв маяггүй эр хүн байсан.

Яг юу хэлэх гээд байна гэхээр Монголчууд хэзээ ч тэр алтан медал авсан орой шиг нэг нэгнээ хайрлаж үзээгүй байх. Тийм учраас алтан медалыг маш их хүсэж байна. Монголчууд дахиад ганцхан өдөр ч гэлээ нэгнийгээ хүндэлж, хайрлахын төлөө, эв нэгдэлийн төлөө алив АЛТ аваад ирээч!

Бичсэн: Arigun’s

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…