Home Дотоод мэдээ О.Баасанхүү ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг хатуу шүүмжлэв. Тэрээр баг тамирчид даа гай…

О.Баасанхүү ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг хатуу шүүмжлэв. Тэрээр баг тамирчид даа гай…

0 second read
0
2
6,377

Монголын баг тамирчид маань спортын 10 төрөлд эрхээ аваад явсан. Бүх тамирчиддаа амжилт хүсье. Харин хоёрдугаарт нь баг тамирчиддаа гай болж байгаа юм шиг манай ерөнхий сайд хамт явсан.

Одоо тэр хүнийг хурдан Монголдоо ирж ажлаа хийгээч гэж шаардмаар байна. Учир нь одоо Японы ерөнхий сайд завгүй байгаа. Тэр хүн нутагт нь олимп болж байхад ажил ярих гээд суухгүй нь ойлгомжтой. Бушуухан 9 сар гэхэд хичээл сургууль, цэцэрлэгээ хэвийн оруулахын тулд халдвараа дараач ээ.

Архангайн засаг даргыг з.а.й.л.у.у.л.а.х.ын оронд манай энэ ерөнхий сайдыг з.а.й.л.у.у.л.а.х цаг нь болсон. Ардчилсан намын бүлэг энийг маш тодорхой хэлсэн байгаа. Тиймээс бүлгийн зүгээс энэ асуудлаар явж хурдан гарын үсгээ цуглуулаад шийдвэрлэж Улс орноо авармаар байна гэдгээ хэлмээр байна.

Монгол улсад өнөөдөр олон улсын анхааралд орохуйц Америкийн төрийн нарийн бичгийн орлогч дарга нь ирчээд байхад Ерөнхий сайд нь зугтааж явж байгаа юм шиг алга болчдог нь шившиг болж байна. Энэ бол Монгол улсын гуравдагч хөршийн бодлогыг зориуд унагааж буй үйлдэл.

Тэрний нэг хэлбэр нь Америкийн нэгдсэн улсад Монголоос томилож байгаа элчин сайдаа хар! Ямар ч улс төрийн боловсрол байхгүй. Мэргэжлийн түвшний ч биш хагас дутуу англи хэлтэй аялагч аваачаад тавьцан. Энэ мэтээ одоо больцгооё оо.

Ард түмэн туйлдаа хүрсэн бухимдалтай байна. 800 орчим хүн тэнгэрт хальчаад байхад өнөөдөр ажлаа хийхгүй зугаалж цэнгэж, төрийн мөнгийг үрэлгэн зарлаган хийж байгаа энэ нөхдүүдээ хариуцлага тооцохгүй бол Ардчилсан нам хууль эрхийн хүрээнд т.э.м.ц.л.и.й.н бүх хэлбэрийг сонгох тийм цаг болжээ гэдгийг хэлье. Тэвчээр барагдаж байна. гэжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…