Home Дотоод мэдээ Бодлогогүй төрийн балгаар “Бассейн” биш “Туул Голд” бэлтгэлээ базаасан тамирчдаасаа их зүйл хүсэхгүй… их

Бодлогогүй төрийн балгаар “Бассейн” биш “Туул Голд” бэлтгэлээ базаасан тамирчдаасаа их зүйл хүсэхгүй… их

0 second read
0
0
2,943

“Токио-2020” олимпийн наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 42 тамирчнаа оролцуулахаар болсон билээ. Усанд сэлэлтийн төрөлд оролцох хоёр тамирчны нэр албан ёсоор тодорч Япон улсыг зорив.

тэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер  М.Дэлгэрхүү, эмэгтэйчүүдийнхэд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар оролцохоор явсан билээ.

Харамсалтай нь манай тамирчид Орчлон сургуулийн бассейнд бэлтгэлээ шаргуу хийж байсан ч бодлогогүй төрийн балгаар бассейн, фитнесс зэргийг хааж хөл хорио тогтоосноос үүдэж ханш нээгдсэн өдрөөс эхлэн Туул, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон голуудад үржиж буй загас жараахайтай зэрэгцэн шумбан, сэлж бэлтгэлээ базаасан байдаг.

Энэ тухай гол дээр бэлтгэл хийж буй бичлэг олон нийтэд тарснаар Монголын ард түмэн төрийн бодлогогүй үйлдлийг ихэд буруутгасан билээ.

Ямартай ч боломж нь тасарсан ч бууж өгөлгүй тэмцэж буй мундаг тамирчиддаа амжилт бүхний дээдийг хүсье. Японы тэнгэрт Монголын далбааг мандуулахгүй байсан ч чи бид бүхний ялагч юм шүү.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…