Home Зөвлөгөө Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ COXOPTOЛ уйлав л гэжүү дээ…

Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ COXOPTOЛ уйлав л гэжүү дээ…

14 second read
0
5
5,916

Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий даам гарга. Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана.

Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчихаж гэнэ. Гэтэл хүү yйлж аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ с.о.х.о.л.ч.и.х.о.ж гэнэ. Хожим нь хүү аав, ээждээ

-Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллaа yйллаа гээд нүдээ с.о.х.о.р.т.о.л yйлав л гэжүү дээ гэж хэлсэн гэдэг. Энэ бол орчин цагийнхан сонсож мэдүүштэй түүх. Утсаа маажиж, гаазтай ундаа ууж, бэлэн гоймон идсэн хүүхдийн эцэг эхчүүд ойлгож ухах түүх.

Аав ээжүүд yйлж байгаа хүүхдээ сатааруулах гэж юуны туханд хүрэлгүй утсаа нүднийх нь өмнө барьж байна. Зарим нь бүр хүүхдийнхээ эрхшээлд орчихсон, дориухан хоёр үг хэлчихэж чадахгүй өдөр шөнөгүй утсаар наадуулна. Өөд уруугүй телевиз үзүүлнэ. Өөгшүүлнэ. Залуусын утас ядаж байхад чихэвчтэй.

Дөрвөн настай хүүхэддээ таблет бариулчихаад технологийн дэвшилтэй эртхэн танилцуулж, үеийн хүүхдээс нь хоцроохгүй гэж байгаа юм хэмээн тайлбарлах тэнэг ч гэх үү,аархуу,атаархуу ч гэх үү ээжтэй таарч л байлаа.

Юмны наадах цаадахыг мэдэхгүй үр хүүхэддээ эцэг эх нь хэлж, ойлгуулж, бүр болохгүй бол хүний аав, ээж шиг загнаж зандраад ч болов ухааруулахгүй бол дээрх түүх нэг л өдөр давтагдаж, хүүхэд тань таныг зэмлэж, гомдож бүр я.л.л.а.х болно.

Чихэвчнээс болж машинд дайруулсан, гоймонгоос болж ходоод нь цоорсон, утаснаас болж хараа, ой ухаан нь муудсан, бүр цаашлаад тархины, нүдний хорт хавдартай болсон тухай судалгаа, мэдээлэл энэ тэрүүгээр зөндөө харагдана. Даанч хүүхдийн балчир ухаанд энэ мэдээлэл боловсруулагдаж, ойлгогдохгүй байгаа. Та ч хүүхэд байхдаа бас тийм л байсан. Нас таныг ухаажуулсан. Тийм болохоор бид аав, ээж байх хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж эрүүл саруул хүүхдээ элдвээс хамгаалж боол шиг нь биш, эцэг эх шиг нь байхсан.

Сoxopтлoo уйлав л гэжүү дээ. Сaxаpын өBчтэй болтлоо yйлав л гэжүү дээ Хaвдартай болтлоо yйлaв л гэжүү дээ Ходooдоо цooртол yйлав л гэжүү дээ. Дvлий болтлоо yйлав л гэжүү дээ. Шүдгүй болтлоо yйлав л гэжүү дээ гэж таныг Я.Л.Л.А.Х эрх хүүхдэд бий

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…