
Монголчуудын бахархал болсон Шаравжамцын хүү Энхийн-од маань саяхан Дэнни Грийний санаачлан зохион байгуулж буй сагсан бөмбөгийн “The Battle” тэмцээнд амжилттай оролцож Леброн жеймсийн хүүгийн багийг “Midwest” багийнхаа хамт ялсан билээ.
Тэгвэл тэрээр энэ үеэрээ олон шилдэг сургууль баг дасгалжуулагчдын нүдэнд өртсөн байх магадлалтай бөгөөд шилдэг сургуулиудаас урилга ирж эхэлжээ.
“Big Ten” Conference Rutgers их сургуулиас суралцах урилга иржээ. Нэгдүгээр дивизоны 2 дахь урилга ба эхний урилга 2019 оны 10 сард Eastern Washington их сургуулиас ирсэн билээ. Big 10-аас урилга авсан анхны Ази тоглогч! болж Түүх бичигдэж байна.
Харин энэхүү мэдээнд Сагсан бөмбөг тайлбарлагч Идэр-ууган болон Амаржин нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцжээ.
– “Ер нь бол том бас сайн сургуульд тоглосноос бараг Rutgers нь дээр ч байж магад. Талбайд гарах минут гайгүй байх ёстой. Тэгэхгүй бол сэлгээнд хатаагаад байвал бас хэцүү л юм!
мундаг сургуулиуд нь улсынхаа топ тоглогчдоор дүүрэн бол тэгээл манай хүнд минут ч байтугай rotation-д орох ч боломж олдохгүй хэдэн жил банз халаах вий гэж айх юм гэхдээ нөгөө талаар боловсрол чухал, том сургуульд нэг хоёр жил их юм сурч банз халаагаад 3 дахь улирлаас гараанд гарч бас хангалттай сайн боловсорч ч болох юм.” гэжээ.
Харин одоо урилга ирсэн сургууль бүрт зочилж, танилцаж дараа нь Энхийн-од маань эцсийн шийдвэрээ гаргаж сонголтоо хийх аж. Монгол бахархал болсон хүүдээ амжилт хүсье.