
Дуудлагаар хутга ирлэдэг өвөө. Ресторан хоолны газруудын хутгыг очиж ирлэдэг.
Маш гоё харьцаатай, хэлсэн цагтаа ирдэг, ерөөл магтаал харамгүй хайрладаг 8 жил энэ ажлаа хийж байгаа эхнэрээ гүнж өөрийгөө ханхүү гэж нэрлэдэг романтик өвөө гэнэ шүү.
Гэрийнхээ билүүгээр ир нь гарахаа больсон хутгануудаа ирлүүллээ. 1 хутгыг 1000₮ өөр л ирлэнэ. Дуудлагын хөлс авдаггүй юм байна лээ.
Түүний үйлчлүүлэгчид маш их байдаг ба бүгд ам сайтай, мундаг боловсон өвөө гэж хэлэхээс гадна хийж байгаа ажлаа үнэхээр сэтгэлээсээ хийдэг энэхүү өвөөг арай л хямдхан үнээр хийж байна.
Үнээ жоохон ч болтугай нэмээсэй гэж санаа зовниж байгаа аж. Тэрээр анх 1 хутгыг 600 төгрөгөөр ирэлдэг байсан ба сүүлд 1000 төгрөг болгосноос хойш огт нэмээгүй гэнэ. Тиймээс хүмүүс энэ өвөөд дуудлага өгсөн бол сэтгэлээрээ жоохон ч болтугай бонус өгчихөж байгаарай гэж уриалжээ.
Хэрвээ та энэхүү өвөөд дуудлага өгөхийг хүсвэл утас нь: 9428-7366 юм байна шүү