Home Лайфстайл Дундаа бяцхан хөөрхөн хүүтэй Анархүү, Балжидмаа нар буцаж нийлэв үү?

Дундаа бяцхан хөөрхөн хүүтэй Анархүү, Балжидмаа нар буцаж нийлэв үү?

0 second read
0
0
2,146

Монголын бяцхан сошиал ертөнцөд хэдийнээ танил болсон Анархүүгийн хувийн амьдрал хүмүүсийн нүдэн дээр өрнөдөгийг ч хэлэх үү. Хувийн амьдралд нь хошуу дүрж сошиалд хэлээ билүүдэх хүмүүсийн гол бай болсоор иржээ.

Хэдэн жилийн тэртээ “Орчлон” дунд сургуулийн н.а.с.а.н.д х.ү.р.э.э.г.ү.й охиныг жирэмслүүлсэн гэх шар мэдээгээр олонд танигдаж байсан Г.Анархүү дөнгөж 30 шүргэж яваа хэдий ч хоёр ч удаа амьдрал зохиож бүтэлгүйтсэн. Анхны эхнэр дээрх шар мэдээний эзэн, комедиан Батаагийн дүү Б.Тэмүүлэн.

Тэгвэл түүний хоёр дахь эхнэрээр загвар өмсөгч Ю.Балжидмаа тодорч байсан ч мөн л таарч тохирохгүйгээс болж дундаа бяцхан хүүтэй болсон ч хоёр тийш болсон байдаг.

Тэдний дундаас төрсөн бяцхан хүү А.Аатөр аав дээрээ өсөж торниж байгаа бөгөөд ээж нь 7 хоног бүр уулздаг гэнэ. Харин 2021 оны наадмаар уг гэр бүл халуун дотноор уулзаж хүүгээ баярлуулжээ.

Анархүү өөрийн цахим хуудаснаа “-ээж нь хүү дээрээ ирж наадамласан юмаа. Хамтдаа үүрэх асар том хариуцлага байгаа шүү дээ. За хүүгээ наадамлуулчихлаа. Нүүрийг нь түлсэн байна гэж ээжид нь жоохон загинуулсанаас биш.” гэж бичжээ.

Харин сошиал хэрэглэгчид тэднийг дундаа хөөрхөн хүүтэй хүмүүс буцаж нийлж яагаад болохгүй гэж сайхан харагдаж байна. Буцаад нийлээсэй гэсэн хэсэг хүмүүс байгаа бол нэгэнт болохгүй болоод салчихсан хүмүүсийг заавал нийлүүлж яах гээд байдаг юм бэ? Харин ч салсан ч гэсэн эвтэй найртай хүүгээ хайраар дутаахгүй өсгөж чадаж байгаа ухамсартай хүмүүс байна гэх сэтгэгдлүүдийг хүмүүс үлдээжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…