Home Дотоод мэдээ Өнөөдөр улсынхаа ганц зөөврийн усан оргилуурт хар үүрээр босоод ганц хувин ус ч гэсэн нэмэрлэв.

Өнөөдөр улсынхаа ганц зөөврийн усан оргилуурт хар үүрээр босоод ганц хувин ус ч гэсэн нэмэрлэв.

0 second read
0
1
917

2020 оны нэгдүгээр сарын 20-нд нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урт, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдог усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулсан.

Уг бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төсвөөс 3.2 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг.  Харин энэхүү усан оргилуур маань усны шугамтай холбогдоогүй бөгөөд хот тохижилтын ажилчид ус зөөж хийдэг онцлогтой.

Үүнд олон иргэд бухимдаж дургүйцэж байсан ч үүнээс ч илүү нийгмийн анхаарлыг татсан үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр биднийг мартуулж орхижээ. Тэгвэл Монгол улсын жирийн нэгэн иргэн залуу энэ тухай өөрийн сошиал хаягт хошигнон егөөдөж бичсэнийг танд хүргэж байна.

Зээ Монгол улсынхаа төлөө юу ч хийхгүй, балайрч сошиалын цаанаас солиорч байсан гэдгээ ойлгоод өнөөдөр улсынхаа ганц зөөврийн усан оргилуурт хар үүрээр босоод ганц хувин ус ч гэсэн нэмэрлэв. Бүр зорин зорин дарь эхийн рашаанаас ус авчирч хийлээ шд.

Би ажилтай муу туучий байгаа биз! Бүр улаан хувьсгал комунизмд нь амжилт хүсээд улаан хувин хүртэл худалдаж авлаа. Ахаа эгчээ уулчаарай би нөгөө та нарын ярьдаг халдвар хамгааллын дэглэм зөрчиж хүн цуглуулаагүй шүү. Ганц хувин ус ч гэсэн хаа юм бэ хаа юм тэ?

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…