Home Дэлхий Англи хэлээ сайжруулахад хамгийн хэрэгтэй, сонирхолтой ҮНЭГҮЙ Вэбсайтуудыг танилцуулж байна.

Англи хэлээ сайжруулахад хамгийн хэрэгтэй, сонирхолтой ҮНЭГҮЙ Вэбсайтуудыг танилцуулж байна.

7 second read
0
2
1,178

Дэлхий даяарчлагдаж байгаа өнөө үед Англи юмуу Хятад хэл сурах нь зайлшгүй хэрэгтэй зүйл болж байна. Ялангуяа Англи хэл сурах нь боловсрол бус хэрэглээ болж аль хэдийн хэвшиж эхэлжээ. Тиймээс танд дараах хамгийн хэрэгтэй, ашиг тустай, сонирхолтой англи хэл сурахад зориулагдсан вэбсайтуудыг санал болгож байна.

1. Сонсох чадвараа сайжруулах

Хамгийн эхний вэбсайт бол сонсох чадварыг тань гайхалтай дээшлүүлж давхар дуу цээжилж ч болох сонирхолтой сайт юм. Хүн төрөлхтөнг дуу хөгжимгүйгээр төсөөлөшгүй байдаг. Тиймээс та өөрийн дуртай төрөл жанрын мэдэхгүй дуугаа сонгож аван түвшингээ тохируулаад эхлээрэй.  Линк дээр дарж ороорой. / LYRICSTRAINING.COM /

2. Англи хэлний хэллэгээ сайжруулах

Дараах вэб сайтаар зочилсоноор та англи хэлний хэллэгээ сайжруулах бүрэн боломжтой. Үүн дотроо англи хэлний US, UK, AUS аялага акцент дотроос өөрийн дуртайгаа сонгож авч болно. Энэхүү сайтыг дор хаяж 1 сарын хугацаанд тууштай ашигласнаар таны хэллэг 1 түвшин ахина гэдэгт итгэлтэй байна. Линк дээр дарж ороорой. / YOUGLISH.COM/

3. Ямар ч түвшинд байсан дараагийн шатанд аваачина.

Сүүлийн вэбсайтаар маш сонирхолтой англи хадмал бичлэгүүдээр дүүрэн мөлжүүр ихтэй сайтыг санал болгож байна. Энэ сайтыг тогтмол ашигласнаар таны сонсох, унших, ярих чадвар бүгд нэмэгдэх төлөвтэй байна. Ингээд линк дээр дараад ороорой. / ED.TED.COM /

Эх сурвалж: bilgunss

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…