Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр Ухнаагийн Хүрэлсүх сонгогдож, тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд, Элчин сайд нар оролцохоос гадна залуу үеийн төлөөлөл, “Vandebo” хамтлагийн гишүүд болох Энхжамц, Эрдэнэболд нар оролцсон юм.
Харамсалтай нь төрийн ордон дотор Эрдэнэболд буюу Эбо электрон тамхи татаж камерт өртсөн нь олон хүмүүсийн дургүйцлийг хөдөлгөөд амжсан билээ. Тэгвэл энэ талаар Дуучин Гантогоо өөрийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлжээ.
Төрийн ордонд “мундаг” хүмүүсийн дэргэд янзан бүрийн тамхи татах нь бүү хэл ТӨРИЙН ордны өмнөх “төв” талбайд дээр тамхи татах ЁС СУРТАХУУН надад байхгүй. Тийм хүмүүжил байхгүй. Ээж аавдаа л баярлах юм даа. Зөв найзууддаа талархах юм даа. Хичээж байгаа өөрөөрөө бас бахархах юм даа.
Сэргэлэн овогтой Гантогоо нь Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн гэдэг. 2007 онд МУБИС-ыг газарзүйн багш мэргэжлээр төгссөн С.Гантогоо олны жишгийг дагаж Өмнөд Солонгос улсад гэрээт ажилтнаар очиж, улмаар өөрийн хичээл зүтгэлийн ачаар “Монтант” хэмээх гадны дуучдаас бүрдсэн хамтлагт тэнцжээ. Тэрбээр “Оддын хаан” нэвтрүүлэгт уригдан орсноор солонгос төдийгүй монгол хүмүүсийн танил болсон байна.
Анх гэрээгээр бусдын л адил үйлдвэрийн газарт ажилтнаар орсон С.Гантогоо солонгост очоод дуучин болсондоо итгэж ядаж байсан хэмээн ярьсан байдаг. Үйлдвэр нь түүнийг дуу хөгжим зэргээс хорьсон тул нэг бус үйлдвэр сольж, уран бүтээлээ хийх болсон байна. Залуу хүн болохоор эх нутаг руугаа яарахгүй, өндөр хөгжилтэй оронд монголоо таниулж яваа, солонгост махны үйлдвэрт ажиллахаар ирээд “Оддын хаан”-ы тайзан дээр дуулна гэж зүүдэлж ч байгаагүй хэмээн ярьж байсан удаатай.
Гэрийнхэндээ санхүүгийн дэмжлэг болохоор солонгосыг зорихдоо хачин ганган хүн очсон ч ажлын нөхцөл шороо тоостой амаргүй байсан гэдгээ ч тэрбээр нуугаагүй. Гэвч дуулах хүслээ орхилгүй, хүнд ажлын дараа монгол тауны караокед очиж дуулсаар байгаад сүүлдээ эзэн нь үнэгүй дуулуулдаг болсон гэнэ лээ. Энэ цаг мөчөөс л солонгос хэл сурч, тэмцээн уралдаанд өөрийгөө сорих болжээ. Бидний хэлдгээр хар бор ажлын дараа караокед дуулдаг байсан нь одоогийн амжилтын дасгал бэлтгэл болдог байсан хэмээн өгүүлж байжээ. Түүнд амжилт хүсье.