
Малайзид нэгэн а.й.м.ш.и.г.т х.э.р.э.г гарсан нь 14 настай хvvг гэр бvлийнхнийх нь нvдэн дээр матар барьж, ус руу чирэн оржээ. Энэхүү харамсалтай явдлаас хойш 6 хоногийн дараа 4 метр урттай apaaтныг агнажээ.
Уг харамсалтай явдал Малайз улсын Танжунг-Манисхот мужийн Румах-Дадат гэх газар болж өнгөрчээ.
14 настай Рики Ганья голоос эмгэн хумс барьж байх үед нь матар гэнэт дайрч хvvг ус руу чирэн оржээ. Энэ бүгд эгчийнх нь нүдэн дээр болж өнгөрсөн байна.
Матрыг 6 хоногийн турш агнах гэж оролдсоны эцэст тахиан махан өгөөшний тусламжтайгаар барьж чадсан байна.
Гэдэс дотрыг нь задлахад зөвхөн яснууд болон хувцасны өөдөснүүд олджээ.
Анчид хүүгийн биеийн үлдэгдлийг цуглуулж, ар гэрийнхэнд нь өгсөн байна.